Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сарын хугацаанд нийт 14 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 73.9 хувь нь нийслэлд, үүнээс 48 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн дүн мэдээ гарчээ. Иймд Цагдаагийн ерөнхий газраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж дараахь энгийн зөвлөмжийг мөрдлөг болгохыг ард, иргэдэд сануулсан байна.
- Орон байраа удаан хугацаагаар орхиж явах тохиолдолд цонх, хаалганы цоож бэхэлгээгээ шалган, хөрш айлдаа мэдэгдэн захиж үлдээх
- Иргэд олноор цугларсан зах худалдааны төв, банк, санхүүгийн байгууллага, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө, гар утас, үнэт эд зүйлсээ найдвартай цүнх халаасандаа хийж, сонор сэрэмжтэй явах
- Автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, нүдэнд ил харагдах газар цүнх , эд зүйл орхихгүй байх
Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэхийг зөвлөжээ.