Оросын хилээр “Toyota Land Cruiser” маркийн автомашиныг хууль бусаар гаргах гэсэн монгол улсын иргэнд ОХУ-ын Буриад улс эрүүгийн гурван ч хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тавдугаар сарын эхээр хилийн Хиагт боомтоор энэ машиныг зохих бичиг баримт бүрдүүлэлгүй гаргах гэж байсныг гаалийнхан илрүүлсэн юм байна.
Одоо Монгол Улсын энэ иргэнд 1,5—2,5 сая рублиэр торгуулж автомашинаа хураалгах шийтгэл нүүрлэж байна. Гаалийнхны албан мэдээнд дурдсанаар Евроазийн эдийн засгийн холбооны гаалийн кодекст дурдсанаар хувийн хэрэгцээний автомашиныг түр хугацаагаар шилжүүлэхдээ гаалийн байгууллагын зөвшөөрөл аваагүй, техникийн үйлчилгээ хийлгэхээр өөр хүнд шилжүүлснээ гаалийн баримт бичигт тусгаагүй бол хууль зөрчсөн болдог байна. Мөн хадгалах зориулалтаар машинаа эцэг, эх, хүүхэд, гэр бүлийнхэндээ шилжүүлэх, энэ машинаа Евроазийн гишүүн орнуудад оруулж ирж байгаа бол, ялангуяа гадаадын иргэн эзэмшиж байгаа бол энэ талаар албан ёсны баримт бичиг үйлдэх ёстойг зөрчсөн байна хэмээн Буриадын мэдээллийн агентлагийн vtinform.com сайтад бичжээ.
Сэтгэгдэл (1)