Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 14, Даваа гараг . Билгийн тооллын хаврын адаг улаан луу сарын 29. Долоон улаан мэнгэтэй Улаан морь өдөр
Энэ өдөр өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой.
Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.