Мүүнийн шашны эсрэг дуу хоолойгоо гаргаж, уг шашны шавь нарыг нэгтэй нэгийгээ үзэлцэж явсан Цэнхэр үст Цэрэнг танихгүй хүн ховор. Тэрбээр таеквондочин болсон юм байна. Цэнхэр үсээрээ олноо алдаршсан Цэрэн саяхан болсон Азийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзжээ.
Цэрэн ахмад насны ангиллын 54 кг-д өрсөлдөж хүрэл медаль хүртсэн байна. Өөрийнхөө амжилтыг цахим хуудаснаа нийтэлж "Амьдралдаа анх удаа шагнал авлаа. Постолж болно биздээ? Будхүү багшийн ширүүн гараар жаахан нухлуулав... намайг хөлөн дээрээ сайн ажилласангүй гэж их зэмлэсэн. Завханаас зургаан шавьтайгаа ирсэн. Намайг тэмцээнд орно гэж шийдэхэд нөхөр маань хамгийн их бахархсан... чи орно гэж зориглож байгаа чинь л гайхалтай гэж духан дээр үнссэн. хоёр хүү айхтар ойшоогоогүй ээ. өнгөрдөг шөнө ерөөсөө унтаж чадаагүй... өнөөдөр их ядруу байв" гэж бичжээ.
Ийнхүү цэнхэр үст таеквондочин болж, их спортод хүч үзэж эхэллээ.