Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 15, Мягмар гараг. Билгийн тооллын Хаврын адаг Улаан луу сарын битүүн 30. Зургаан цагаан мэнгэтэй Улаагчин хонь өдөр
Энэ өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн.
Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурхныг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.