Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эцэг эхчүүдээ хүүхдээ “Цахим гэмт хэргээс” хамгаалцгаая

2018-5-17
0
ЖИРГЭХ

Техник технологи өндөр хурдацтай хөгжиж байгаа өнөө үед интернэтийн хэрэгцээ шаардлага улам л өсч байна. Үүнтэй зэрэгцээд цахим гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэх боллоо. Тэр дундаа хүүхдүүд цахим хэрэг үйлдэх, цахим гэмт хэрэгт өртөх, холбогдох тохиолдол ч нэлээд гарах болсон. Иймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүд¬нээс энэ талын мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Монгол Улсад гурван сая орчим гар утас хэрэглэгч байгаа аж. Үүнээс 1.4 сая орчим хүн фэйсбоок хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Харин манай улсад 1.2 сая хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдээс 600-700 мянга орчим хүүхэд ухаалаг гар утсыг хэрэглэдэг аж. Ухаалаг гар утас хэрэглэж байгаа хүүхдүүд ямар нэгэн цахим хаягтай. Тэд цахим орчинд чөлөөтэй нэвтэрдэг гэж хэлж болно. Цахим хаяг ашиглах эерэг хандлага байгаа хэдий ч үүнийг дагаад сөрөг нөлөөлөл ч их гардаг. Мөн цахим орчинд хүүхдүүд эцэг эхийн хяналтгүй болдог. Үүнээс болж хүүхэд уруу татагдаж, залилан хийх зэргээр аливаа гэмт хэрэг үйлддэг, эсвэл золиос болдог аж. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд хүүхэд цахим сүлжээ ашиглаж 15 иргэнийг залилсан гэмт хэрэг бүртгэгджээ.

Мөн цахим сүлжээ ашиглан бие үнэлэх, садар самууныг сурталчлах асуудал ч цөөнгүй гарч байна. Энэ оны хоёрдугаар сард эрүүгийн цагдаагийн газартай хамтарч цахим сүлжээ ашиглан биеэ үнэлж байсан этгүүдийг илрүүлэн шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас садар самууныг сурталчилж байгаа хаягийг устгасны дараа дахин нээдэг аж. Үүнийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хийсээр байгаа. Хэдийгээр хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа ч гэсэн эцэг эхчүүд хүүхдээ цахим гэмт хэрэгтэн, цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүүхэд хамгааллын тухай хуулинд эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хамгаалах талаар тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Гэр бүлд, боловсролд, эрүүл мэнд, цахим орчин, олон нийтийн арга хэмжээнд хүүхдийг хамгаалах хэрэгтэй. Хүүхэд сургууль цэцэрлэгт очлоо гэхэд 4-5 цагийг боловсролын байгууллагад өнгөрөөдөг. Харин 18-19 цагийг гэр бүлтэйгээ өнгөрөөж байгаа. Иймээс хүүхэд хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээс авдаг байна. Тэд гэр бүлээс гэмт хэрэгтэн болох уу, эсвэл эерэг хүн болох уу гэдэг бүх хандлага гэр бүлээс шалтгаалах юм.

Хүүхдүүд эрүүгийн хуулинд заасан 32 гэмт хэрэгт холбогдож байна

Манай эцэг эхчүүд хүүхдээ цахим орчинд юу хийж байна гэдэгт анхаарал тавихаас илүүтэй өөрсдөө цахим хаяг нээлгэх, найзын хүсэлт яаж явуулах зэргийг мэдэхгүй болохоор хүүхдээсээ асууж тусламж авдаг. Ингээд хүүхэддээ гар утсаа өгчихдөг. Үүний цаана ямар асуудал бий болж байгааг эцэг эхчүүд тэр болгон мэддэггүй, анзаардаггүй. Харин хүүхэд нь интернэт орж янз бүрийн сайт руу хандалт хийдэг. Ингээд хүүхэд олон мэдээлэл аваад ирэхээрээ түүнийгээ эрэмбэлж чаддаггүй. Мэдээллээ эрэмбэлэх чадваргүйн улмаас цахим тоглоомд донтдог. Энэ донтож байгаа асуудал нь нэг өдөр цахим тоглоом тоглож, нэг удаа интернэт орсноос болохгүй. Хэд хэдэн сарын хугацаанд орсны дараа донтож эхэлдэг юм байна. Сүүлийн гурван жилийн байдлаар сэтгэцийн эрүүл мэндийн төвд 209 хүүхэд цахим тоглоом, фэйсбүүкт донтож эмчлүүлжээ. Мөн өнгөрсөн 2017 онд 1658 цахим гэмт хэргийн улмаас 1757 хүүхэд хохирсон. Мөн 1948 цахим гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдож шалгагдсан байна. 2000 оны үед хүүхэд зодоон, хулгай гэсэн хоёрхон төрлийн гэмт хэрэгт холбогддог байсан. Харин одоо хүүхдүүд эрүүгийн хуулинд заасан 32 гэмт хэрэгт холбогдож байна. Энэ нь хүүхдийн хүлээн авч буй цинзергүй мэдээлэлтэй холбоотой. Одоо хүүхдүүд залилан мэхлэх гэмт хэргийг их үйлдэж байна. Гэмт хэргийг хүүхдүүд ойлгоод, төлөвлөгөө гаргаад үйлдэж байна. Энэ зүйлийг хаанаас сурч байна вэ гэхээр хүрээлэн байгаа орчноос. Иймд эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Хүүхдийг хэрхэн хүн болгох вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.

Цагдаагийн байгууллага, Харилцааны холбооны газартай хамтарч хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна

Цагдаагийн байгууллага цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байгаа. Тэд энэ онд багтаан хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Хүүхдийн гар утсыг бүртгэлжүүлээд, сөрөг хандлагатай сайт руу хандалт хийхгүй байх хаалтыг хийж, Харилцаа холбооны зохицуулах хороо үүнд хяналт тавьж ажиллах юм байна. Харин хүүхдүүд соён гэгээрүүлэх, хичээл номтой холбоотой сайт руу орж хэрэгцээт мэдээ мэдээллээ авах бүрэн боломжтой.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК