Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх шаардлагыг МҮЭХ-ны гишүүн байгууллагуудын зүгээс тавьж байгаа. Гэвч Засгийн газар энэ асуудлыг шийдэхгүй сунжруулсаар өдийг хүрсэн учир эмч, багш гээд төрийн албан хаагчид ажил хаялтын өмнөх суулт зарлаад удаж байна. Тэгвэл МҮЭХ энэхүү суултыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурал болсон байна. Уг хурлаар ажил хаялтын өмнөх суултыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллах болсон талаар мэдээлсэн билээ.
Суултад оролцогчдыг МҮЭ-ийн холбооноос дэмжиж, ажлын хэсэг байгуулсан талаарх хурлын тогтоол гарчээ.