Японы Коя-сан уулан дахь бурхны шашны нэгэн хийдийн ламтан өөрийнхөө ажилладаг хийдээ шүүхэд өгч мөнгө нэхэмжилсэн байна.
Тэрээр 2008 оноос хойш энэ хийдэд ажиллахдаа сэтгэлзүйн хямрал, гутралд орсон гээд энэ бүхний нөхөн төлбөр болгож хийдээсээ 78 мянган доллар нэхэмжилжээ.
2005 оноос эхлээд л ямар ч амралтгүй ажилласнаас сэтгэлийн гутрал эхэлсэн гэж тэрбээр өргөдөлдөө дурдаад хийд байгуулагдсаны 1200 жилийн ой тэмдэглэх үеэр ямар ч амралтгүйгээр 64 хоног ажилласан гэснийг tsargrad.tv хэвлэл мэдээлжээ.