зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Жаргалбаяр: Б.Ганбат арслан намайг “Увс нуур” бөхийн галдаа ирж бэлтгэл хийхийг зөвлөсөн

2018-6-05
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн жилийн Төрийн их баяр наадмын үндсэний бөхийн барилдаанд долоо даван заан цол хүртсэн бөхийн “Увс нуур” галын бөх, Монгол Улсын залуу заан Нэгдэлийн Жаргалбаяртай ярилцлаа.

 

-Сайхан зусч байна уу, заан аа. Саяхан болсон ардчилсан хөдөлгөөний 28 жилийн ойн барилдаанд их шөвөгт үлдлээ. Асашёорюү Дагвадоржийн “Шинэ Өвөрхангай” төслийн нээлтийн барилдаанд түрүүллээ. Бэлтгэл сургуулилт сайн байгаа харагдана?

 

-Сайхан хаваржиж байна. Он гараад гар бэртчихсэн байсан маань илааршиж байна. Үүний улмаас цагаан сарын барилдаанд зодоглоогүй. Цэргийн баярт зодоглосноос хойш бэлтгэл жигдэрч байгаа шүү.

 

-Хаврын улиралд амьтан хүнгүй л харшиж ядардаг тал бий. Энэ үед нарийн тооцоотой бэлтгэл хийхгүй бол цөмрөх, сулбайх тал бий биз?

 

-Багш, дасгалжуулагч нарынхаа заавар зөвлөгөөний дагуу бэлтгэл хийвэл гайгүй ээ. Өөрийн мэдрэмж ч бий. Бидний бэлтгэлийн график төлөвлөгөө гэж гардаг. Түүнийхээ дагуу л уйгагүй мэрийж явна. Наадам ч дөхлөө.

 

-Та Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат гэхийн сацуу бөхийн “Увс нуур” галын бөх гэж явдаг. Бэлтгэлээ голчлон “Увс нуур” гал дээр хийж байна уу?

 

-Бөхийн “Увс нуур” гал дээрээ үндэсний бөхийн бэлтгэлээ долоо хоногт хоёр удаа хийж байна. Хүчний бэлтгэлээ манай галын бөхчүүд өөрийн сонгосон газруудад хийдэг л дээ.

 

-Барилдааны болон хүчний бэлтгэлээ уялдуулна гэдэг тухайн бөхийн онцлогоос хамаарч өөр өөр байна байх?

 

-Бүх зүйлээ уялдуулахгүй бол амжилт гарахгүй. Хүчний, барилдааны, дэвжээний бэлтгэл зэргийг өөрийн онцлогт тохируулан алийг нь түлхүү хийх вэ гэдгээ дасгалжуулагчтайгаа боловсруулдаг.

 

-2015 оноос хойш л төрийн наадамд зодоглох болсныг тань санаж байна. Өмнө нь Сэлэнгэ аймагтаа л барилдаад байсан. Яагаад хожуухан төрийн наадамд зодоглов?

 

-2013 онд би Сэлэнгэ аймгийнхаа наадамд түрүүлж арслан цол хүртсэн юм. Улсын наадамд дөрвийн давааны оноолт гэж чанга зүйл бий. Эрэмбэ багатай аймгийн арслан бол ид барилдаж байгаа аварга, арслан, гарьдуудтай дөрвийн даваанд таардаг юм. Эрэмбэ ахиулах зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодоод л дараа жил нь Сэлэнгэ аймгийнхаа наадамд зодоглон түрүүлж хурц арслан цол хүртсэн. Тэгээд л 2016 онд улсын харцага цол хүртсэн. Өнгөрсөн жил дөрөвт үлдэж заан цол хүртлээ.

 

-Өнгөрсөн жил шөвгийн дөрөвт дандаа харцага цолтнууд үлдсэн нь сонин тохиолдол болж түүхэнд үлдлээ шүү?

 

-Өнгөрсөн жил түрүүлж, үзүүрлэнэ гэж тааварлаж байсан арслангууд маань дөрөв, тавын даваанд өвдөг шороодсон л доо. Энэ нь зарим бөхчүүд, харцага цолтнуудад том боломжийг нээж өгсөн хэрэг. Хоёр нь заан, нэг нь гарьд, нөгөө нь арслан цолтон болсон нь сайхан юм даа.

 

-Дөрөвт үлдчихээд цааш даваагаа ахиулж гарьд, арслан цол хүртэх боломж танд байсан. Үзэгч олонд ч хүлээлт байсан. Тэгэхдээ “Увс нуур” галаас гарьд цол хүртсэн Ө.Бат-Орших та хоёр байсан нь зарим дэмжигчийг догдлуулсан шүү?

 

-Дөрөвт үлдсэн бид хэд тус бүрдээ л өөр өөрийн том зорилгоо тээж байсан нь тодорхой. Анх удаа дөрөвт үлдэж заан цол хүртсэнийхээ дараа төрийн наадамд түрүүлэх ойрхон санагдаж байсан шүү.

 

-Та бүгдээс улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржтой барилдаж байхдаа хоёр ч удаа өргөн гаргаж ирж байсан. Тухайн үед яарсан тал бий юу?

 

-Яарсан тал ч бий байх. Бас туршлага дутсан болов уу. Олон жил наадамчин олны тааварт түрүүлэх бөхийн нэгт зүй ёсоор тооцогддог байсан хүчит арсланд өвдөг шороодохдоо харамсаад байсан юмгүй ээ. Сайхан барилдаад л унасан.

 

-Өмнө нь би цухас дурдлаа. Та Сэлэнгэ аймгаар овоглодог. Гэхдээ “Увс нуур” галын бөх гэж явдаг. Таны аав тань яах аргагүй Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Д.Нэгдэл гэдгийг бөх сонирхогчид асуултгүй мэднэ. Үүний учрыг зарим хүн мэддэггүй тал бий л дээ?

 

-Би яах аргагүй Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн хүүхэд. Аав маань 1979 онд улсын начин цол хүртсэн Д.Нэгдэл гэдэг ачтан бий. Анх “Увс нуур” галтайгаа холбогдсон маань сонин түүх учралтай. Хөдөөнөөс орж ирээд өөрийн багш Т.Өсөх-Ирээдүйн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг байв. Мөн манай сумын харьяат улсын начин Ж.Баянмөнхтэйгээ нэг гэрт хоёр гурван жил амьдарч бэлтгэлээ базаадаг байсан. Бид хоёр долоо хоногт хоёр удаа гэх мэтээр Туул голын дагуу амралтын өдрүүдээр кросст гүйдэг байсан юм. Тэгж явахдаа Б.Ганбат арслантай олонтаа тааралддаг байлаа. Хүчит арслантай тааралдаад мэнд усаа мэдэлцэх сайхан байж билээ. Миний тухай асуухад “Улсын начин Д.Нэгдэлийн хүү нь шүү дээ” гэж танилцуулсан юм. Б.Ганбат арслан “Манай дэвжээн дээр ирж бэлтгэл хийж бай. Дэмжинэ” гэлээ.

 

-Их л ойшоосон байна даа?

 

-Тэр үед аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдаан болдог байв. Би хэд хэдэн удаа оролцсон юм. Гэтэл энэ үеэр “Увс нуур” бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав гуай дуудаж уулзаад “Чи Д.Нэгдэл начны маань хүү юм байна. Манай дэвжээн дээр бэлтгэл сургуулилтаа хийгээрэй” гэсэн санал тавьсан. Дараа нь энэ тухайгаа багштайгаа ярилцлаа. Олон сайн бөхчүүдтэй, хүчтэй дэвжээн дээр бэлтгэл хийвэл  сайжирна гэдэг дээр санал нийлж 2013 оноос эхлэн “Увс нуур” гал дээр бэлтгэл хийх болсон доо. Эдүгээ хүртэл энэ галынхаа бөхөөр харьяалагдан тогтмол бэлтгэлээ базааж байгаа.

 

-Тухайн үед “Увс нуур” галын дасгалжуулагчаар хэн байсан бэ?

 

-Улсын аварга О.Балжинням багш байсан. Наадмын бэлтгэл дээр улсын заан Д.Бумбаяр багш маань дасгалжуулж байв. Тэр жилдээ аймгийн арслан цол хүртсэн шүү.

 

-“Увс нуур” галын бөхчүүд улсын наадмын хэдэн түрүү дараалан авчихсан үед ирж байсан юм байна. Энэ нь өөрийн тань амжилтад зүй ёсоор нөлөөлсөн байх?

 

-Тэгэлгүй яахав. Өмнө нь ч Сэлэнгийнхээ гал дээр бэлтгэл хийдэг байсан маань ч нөлөөлж таарна. Анхны багш, дасгалжуулагч нар маань сайн дэвжээнд бэлтгэл хийж сайжрах хэрэгтэй гэсэн л дээ. Одоо ч гэсэн зарим галын бөхчүүд өвлийн бэлтгэлийн үеэр бусад гал дээр очиж  хамтарсан бэлтгэл хийх, туршлага солилцох явдал байдаг. Улсын наадмын олон түрүү авсан хүчтэй дэвжээнд харьяалагдах болсон маань ийм учиртай. Нөгөө талаар аав маань Увс аймгийн харьяат бөх болохоор үнэхээр түшигтэй болов уу хэмээн аавынхаа зөвлөмжөөр явсан хэрэг.

 

-Аавынхаа зөвлөмжөөр бөхийн барилдаанаа зүгшрүүлсэн тал зөндөө л биз дээ?

 

-Би 2001 оноос тогтмол барилдах болсоор найман жилийн нүүр үзэж байна. Анх бөхийн замд хөтөлж оруулсан хүн бол манай сумын харьяат аймгийн заан Баатарсүрэн гэдэг ачтан юм. Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой. Аавыг мэддэг, бөх хүний удам гэдгийг мэдэрдэг болохоор барилдвал яасан юм бэ гэж санал тавиад бэлтгэл сургуулилт гэдгийг биеэр зааж өгсөн хүн. Тэр үеэс хойш бөх болох дур сонирхол асч хот руу бараадах болсон доо. Улаанбаатарт ирээд “Алдар”-т улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа удирдлагаар бөхийн замналыг тууштай сонгосон шүү. Энэ мэтчилэнгээр үргэлжлүүлбэл олон сайхан багш, бөхөд элэгтэй зүтгэлтнүүдийн тус дэм их бий.

 

-Таны үндсэн мэх бол шахаж татах, мордох, тахимдах байдаг нь ажиглагддаг. Мэхний олон хувилбарт хэр суралцаж байна?

 

-Аль болох өөрийн биеийн онцлогт тохирсон мэхээ л гаргууд эзэмшихийг хичээж байна. Багш, дасгалжуулагч нар маань мэдээж мэхийн олон хувилбартай болох талаар зааж сургалгүй яахав. Үүнийхээ хэрээр хичээдэг. Ер нь томоохон барилдаанд ямар ч бөх өөрийн гол мэхээрээ л хүч үздэг шүү дээ.

 

-Жин нэмснээс болж бөхчүүд мэх хийхгүй байна. Т.Баасанхүүгээс бусад нь уран барилдаан гаргахгүй байна гэж бөх сонирхогчид шүүмжилдэг. Энэ талаар?

 

-Дүрэм журамдаа баригдсан онцлогтой юм даа. Үндэсний бөх маань цаг хугацаатай болчихсон. Түүндээ тулбал шодож барьцаа сонгодог. “Хоёр Мөнх” маань хоёр цаг барилдаад хасагдаж байсныг бид мэднэ. Одоо үед тиймгүй болохоор барьц сонгох зэрэгт тааруулан бөхчүүд жин нэмээд байгаа. Уран барилддаг бөхчүүд бий, бий. Гол нь дээрх шалтгааны улмаас уран барилдаан гарахгүй байгаа болов уу.

 

-Өнгөрсөн оны сүүлээр болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд та Т.Баасанхүү харцагыг өргөж гаргаж ирээд тавингуут тахимдаад таныг хаячихсан шүү дээ?

 

-Т.Баасанхүү маань үнэхээр хурдтай. Ийм барилдаан л үзэгч олныг баясгадаг л даа.

 

-Өмнөх үеийн алдарт бөхчүүдийн түүхэн замнал, амжилт гээд олон бахархах зүйлээс үлгэрлэн дуурайх явдал байдаг байж таарна. Нутгийн ах улсын аварга Г.Эрхэмбаяр гээд байна. Энэ талаар сонирхъё?

 

-Бөх хүн зөвхөн сайн барилдахдаа гол нь биш байх. Үлгэр дууриал болж явдаг том цолтнууд бий. Мэдээж үндэсний бөхөөр барилддаг бүхэн ахмад настнаа заавал дээдлэх хэрэгтэй. Тэгээд  бөхийн ёс жудаг, эрэмбэ дараа гэж зөрчиж болшгүй олон дээдлэл бий. Том цолтой бөхчүүдээ хүндлэх нь бөх хүний ёс жудаг байх ёстой. Цаашилбал таны өгүүлсэн Г.Эрхэмбаяр аварга нарын олон сайхан бөхчүүд, багш, дасгалжуулагч, бөхийн зүтгэлтнүүдээсээ үлгэр дууриал авахыг хичээж явдаг.  Тухайн хүмүүсийн биеэ авч явах байдал, бэлтгэл сургуулилтдаа хэрхэн хандаж байгаа нь, үзэл бодол нь гээд биднийг гийгүүлж болох бүхий л сайхан чанарыг нь олж харахыг хичээдэг шүү.

 

-Бөхчүүд маань үндэсний бөхөөс гадна их спортын бөхийн төрлүүдээр хичээллэдэг. Заан маань энэ тал дээр хэр оролцоотой вэ?

 

-Бараг л долоо хоногийн өдөр бүр бэлтгэлээ базааж байна. Хоёр өдөр нь үндэсний бөхийн, гурван өдөр нь хүчний бэлтгэл хийнэ. Хажуугаар нь дэвжээний бэлтгэл хийнэ. Энэ үедээ чөлөөт, жүдогийн мэхнүүдээ давтана. Дээрх төрлүүдээс боломжтой бэлтгэл хийчихвэл улсын чанартай тэмцээнд оролцоно. Дан ганц үндэсний бөхөөр голлож хичээллэвэл сайн амжилт гаргахгүй гэж том цолтнууд маань зөвлөдөг л дөө. Саяхан самбын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож медаль хүртсэн. Жүдо бөхөөр ч гэсэн оролцож байгаа.

 

-Зургаан залуу заан маань чөлөөт, жүдогийн тамирчид байсан. Энэ нь үндэсний бөхөөр амжилт гаргахад айхавтар нөлөөлсөн юм билээ?

 

-Их спортын бэлтгэл гэдэг богино цаг хугацаанд өндөржүүлсэн ачааллын дор явагддаг. Үүнийг даагаад үндэсний бөхтэйгээ сүлж чадвал амжилт гаргаж таарна. Таны өгүүлсэн зургаан залуу заан маань үүний үр дүнд аварга, арслан, гарьдууд болцгоосонтой эргэлзэх зүйлгүй байх аа. Том амжилтад хүрсний үндэс нь их спортоор хичээллэсний үр байжээ гэдгийг анзаарах хэрэгтэй.

 

-Заан цолтон болоод чамгүй удчихлаа. Цол дагаж бяр нэмэгдэнэ гэдэг нь танд хэр мэдэгдэж байна?

 

-Мэдэгдэлгүй яахав. Аймгийн арслан байх үедээ улсын цолтнуудын эгнээнд багтчих юм сан гэдэг чинь туйлын хүсэл байлаа. Сэтгэл дотор догдолсон, тэмүүлсэн, эргэлзсэн олон өнгө холилддог байлаа. Харин одоо бол улсын цолтны эгнээнд багтаад, дараа жил нь шөвгөрч заан хэмээх эрхэм хүндтэй том цолны эзэн болсон хойно сэтгэлзүйн давуу тал бий болох, цолныхоо хэмжээнд барилдана гэсэн өөртөө итгэх итгэл өндөртэй болдог юм билээ.

 

-Үүнийхээ хажуугаар маш том үүрэг хариуцлага ирж таарна аа даа?

 

-Тийм ээ. Хүмүүсийн ярьдагчлан авсан цолоо хамгаалж барилдах нь бүр хэцүү гэдэг нь үнэн. Том цолны нэр хүндийг хадгалж барилдах нь үнэхээр чухал гэдгийг ойлгож байна.

 

-Ам авах гэдэг бөхийн барилдааны сайхан ёс, оргил хэсгийн нэг. Заан цолтой болсноос хойш ам авахдаа нэлээд боддог болсон уу?

 

-Өөрийнхөө хаяна гэж бодсон бөхөө л амлах нь зүй ёсны хэрэг. Бас сайхан өрсөлдөөн гаргая гээд амлаж байсан тал ч бий байх. Барахааргүй гэж бодсоноо амлахгүй биз дээ. Нөгөөтэйгүүр ам авах чинь бөхийн ертөнц рүү гүнзгийрч, ёс жудгаа дээдлэх олон зүйлд суралцуулдаг болов уу.

 

-Том цолтнуудыг ажиглаад байхад зарим нь нэг, хоёр давааны цаадахыг харж тооцоотой, үндэстэйгээр амлаад байх шиг?

 

-Аварга, арслангууд маань улсын наадмыг тийнхүү удирддаг болов уу. Хэнийг  авч хаях, хэнийг хэнтэй тунаах вэ гэдгээ төлөвлөсөн байдаг биз ээ.

 

-Аавын тань талаар асуулгүй өнгөрөх аргагүй. Манай ахмад үеийн сайн бөхчүүдийн нэг. Өөрийн тань барилдааны явцад зааж зөвлөсөн тал байгаа биз?

 

-Аав бид хоёр багад минь тусдаа амьдарч байсан. Ер нь аав өөрийн туршлага, бөхийн амьдралын замналаа хуваацалгүй яахав. Багш нарынхаа заавар зөвлөгөөг сайтар дагаарай л гэдэг юм.

 

-Ааваас тань өөр бөхийн удам гарвал бий байх. Ээжийн тань талд бөх бий юу?

 

-Ээжийг маань М.Оюунцэцэг гэдэг. Ээжийн талынхан их өндөр, нуруулаг хүмүүс байдаг юм. Яг том бөхийн удам байдаг эсэх нь дуулддаггүй.

 

-Багадаа хөдөлмөрлөсөн хүүхдүүд спортод амжилт гаргах нь олонтаа. Сэлэнгэ аймаг маань тариа будааны орон. Талбайд хөлсөө гоожуулж явсан үе бага насанд тань зөндөө биз?

 

-Бага нас минь сумын төвд өнгөрсөн. Мандал сум маань 26 мянган хүн амтай, Монгол Улсын тэргүүний том сум. Хараа, Ерөө голынхоо хөвөөнд усанд сэлж, үхэр мал эргүүлж аав ээж, өвөө эмээдээ туслана. Тариа будаа их тарьдаг болохоор намрын цагт хураана, зунжингаа арчилна. Ажил мундахгүй их. Хүүхдүүдтэй хамт ногоо цагаа хураагаад л бужигнаж өссөн. Хөдөөний хүүхдийн өсдөг жаягаар л боргошсон.

 

-Аавынхаа төрж өссөн нутагт хэр очдог вэ. Шүтэж биширдэг уул хайрхан нь байгаа болохоор зорин очдог уу?

 

-Очилгүй яахав. Хэд хэдэн удаа ч очсон. Анх 2013 онд аймгийн арслан болчихоод Т.Баасанхүү ахыг начин цолныхоо баярыг Увс аймгийн Тэс суманд тэмдэглэх үеэр очиж билээ. Барилдаад түрүүлсэн юм. Увс нутаг бол Хархираа, Түргэн, Ханхөхүй гэдэг олон хайрхантай, Увс, Хяргас гэсэн олон далай ээжтэй хүчтэнүүдийн өлгий нутаг шүү дээ.

 

-Зарим бөхчүүдийг ээж нь энэ замналаар явбал биеэ үрнэ гэх маягтай эхийн хайрлах сэтгэлээр хориглож байсан тохиолдол цөөнгүй байх юм. Ээж тань бөх болох тал дээр хэр бодолтой байсан бэ?

 

-Анх барилдаж эхлэх үед л дэмждэг байсан. Одоо ч гэсэн намайг сайн барилдаасай гэж нутаг усандаа цайныхаа дээжийг өргөдөг хүн дээ.

 

-Бөхчүүд маань зав чөлөө багатай байдаг. Зав чөлөөтэй үедээ та хэрхэн өнгөрүүлэх дур сонирхолтой вэ?

 

-Зав гарангуут л гэр бүлээрээ агаар салхинд гарахыг эрмэлздэг. Байгаль гэдэг чинь юугаар ч орлуулшгүй таашаалыг хүнд өгдөг. Бид өвлийн турш утаан дунд бахардаж байна. Нийгмийн элдэв хямрал болоод маш их ачааллын дор бэлтгэл хийж байгаа болохоор бие, сэтгэлээ ариусгах, толгой тархиа сэргээх сайхан байдаг. Илүү зав чөлөө гардаг л юм бол гэр бүлдээ түлхүү анхаарна шүү.

 

-Ингэхэд гэр бүлээ уншигч олонд танилцуулах уу?

 

-Манай гэр бүлийн хүнийг А.Эрдэнэсувд гэдэг. Бид хоёр нэг сумынх. Гэрлээд таван жил болж байна. Манай хүн гадаад худалдааны маркетингийн менежер мэргэжилтэй.

 

-Бөх хүний амжилтад амьдралын хань гэдэг яах аргагүй нөлөөлнө. Ар талыг чинь дааж, зохицуулж явна гэдэг их хөдөлмөр, сэтгэл шингэсэн байж таарах вий?

 

-Ялангуяа бид нар шиг цаг наргүй бэлтгэл хийж, спортын адармаатай ертөнцөд зүтгэдэг хүмүүсийн хань ижил байна гэдэг амаргүй. Миний амжилт эхнэрийн маань хичээл зүтгэл, хайр халамжтай салшгүй холбоотой. Үр хүүхэд, гэр орноо бие даан зохицуулж байна шүү дээ. Яах аргагүй амжилтын минь 70-80 хувь нь ханьд маань ногдоно.

 

-Арай их биш үү?

 

-(инээв). Тэгж хэлж болно оо.

 

-Наадамд барилдахын өмнө ханийн хувьд зөвлөх, дэмжих тал байна биз?

 

-Бөх хүний эхнэр чинь сайн барилдаасай гэж бүх зүйлд бодож тунгаана. Урам өгч дэмжинэ. Бэлтгэл сургуулилт хийх бүхий л бололцоог бүрдүүлнэ. Үр хүүхдээ асрана, уул хангайдаа сааль сүүнийхээ дээжийг өргөнө, сүсэглэнэ.

 

-Одоо хэдэн хүүхэдтэй вэ?

 

-Нэг хүүтэй.

 

-Монголчууд маань хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг дээ. Тийм шинж цухалзана уу?

 

-Манайхан чинь хүү төрвөл бөх, эр унага гарвал хурдан хүлэг болно гэдэг дээ. Түүн шиг л бид харна шүү дээ. Гэхдээ өнөө үед бүх зүйл нээлттэй байна. Хүү маань өөрийн дур сонирхлоороо явна биз ээ.

 

-Агаар салхинд гарахаараа нутагтаа очдог байх. Нутгийн уул ус гэдэг бөх хүний нэг том дээдлэл байдаг шүү?

 

-Их, бага Мандал хайрхан маань байна. Манай сумын төвийн ойролцоох Ширхэнцэг хайрхан гэж бий. Бүгдэд нь сүсэглэдэг. Хажуунаас нь ажиглахад хэвтэж буй арслан шиг харагддаг юм. Их бэлгэшээлтэй хууч домогтой. Сүүлийн үед уул уурхайн үйл ажиллагаанд өртөөд байгаа Ноён уул маань байна. Унаган төрх нь алдагдаж буйд их харамсах юм. Хүннү гүрний үеийн хосгүй дурсгалтай, дахин давтагдашгүй үзэгэлэнтэй юм шүү дээ. Дээрх хайрханууддаа очин дөрвөн зүг, найман зовхист хандан сүсэглэнэ, залбирна шүү.

 

-Ширхэнцэг хайрханаа арслангийн хэлбэртэй гэж ярилаа. Үүнээс бэлгэшээн улсад түрүүлж арслангаар тогтохгүй цолны эзэн болоорой гэж ерөөе?

 

-Баярлалаа. Уул усандаа залбирч явна аа.

 

-Яриагаа өндөрлөхөөс өмнө хэдэн зүйл тодруулмаар санагдлаа. Бөх хүнд мартагдашгүй барилдаан, урам өгсөн анхны даваа гээд байдаг даа. Энэ талаар дурсамжаа хуваалцах уу?

 

-2010 оны аравдугаар сард анх Улаанбаатарт оюутан болоод хөл тавьж байлаа. Одоо ч болж буй “Дөрвөн уулын хишиг барилдаан”-д оролцон Бөхийн өргөөнд анх зодоглосон юм. Том цолтой бөхчүүдийг хараад “Эд нар шиг сайхан бөх болохсон” гэж дотроо хүчтэйеэ бодож билээ.  Тэр жилдээ би нэг барилдаанд гурван удаа гарсныгаа ерөөс мартдаггүй юм. (инээв).

 

-Яагаад тэр билээ?

 

-Сумын заан цолтойгоор нэгийн даваанд барилдахдаа улсын гарьд Н.Ганбаатартай таарч ойчив. Буцаад явж байтал барилдах бөхийн тоо дутсаны улмаас дахин гарав. Сүүлдээ ахиад нэг гарч гурав барилддаг юм байна. Завханы аймгийн арслан Сүхбатаар нэг давж жигтэйхэн урам орж билээ. Тухайн үед МҮБХ-ны нарийн бичгийн дарга Цогтбаатар ахад “Чи хэд гарч барилдаад байна аа” гэж загнуулж билээ. Хоёр удаа гарч барилдан уначихаад гурав дахь удаагаа аймгийн арсланг давсан маань санаанаас ер гардаггүй юм.

 

-Тэгвэл унасандаа харамссан, эс бөгөөс дүгнэлт хийж сайжруулах тал тал дээр нягталсан ямар барилдаан байна вэ?

 

-Багш, дасгалжуулагч нар хэлдэг юм. Өөрөөс гарч болох бүхий л боломжийг дээд зэргээр дайчилж хожим харамсахааргүй барилдаан хийхийг зөвлөдөг. Үнэхээр бяр, мэх дутвал юундаа харамсах билээ. Энэ дагуу л хичээдэг. Ийм барилдаан сайхан ч болдог. Одоо нийслэл  хотод жилийн 365 хоногийн бараг 360-д нь өндөржүүлсэн бэлтгэл хийдэг 500-600 залуус байна. Амжилт гаргах үндэс бол байнгын бэлтгэл сургуулилт гэдгийг бүгд мэдэж байгаа учраас өрсөлдөөн ихтэй, өндөр төвшинд хөгжчихлөө. Ийм нөхцөлд харамсахааргүй барилдахад нөлөөлөх зүйл бол бөхийн барилдааныг камераар шүүх явдал юм. Жалга довны үзэл гаргалгүй, зориудын шүүлтийн алдаа хийхгүй байхад энэ нь их чухал. Бөх бүр түрүүлэх гэж барилддаг шүү дээ. Бөхийн цэцдийн шийдвэрээр барилдаан нь харамсалтайгаар шийдэгдсэн олон бөх байна л даа. Үзэгч олон үүнийг л, будлиангүй барилдааныг л хүсч байдаг. Өв соёлоороо бахархах гэж ирчихээд хэрүүл маргаан хараад суух нь наадмын өнгө биш. Тэгэхээр камерын шүүлтийг зайлшгүй оруулах ёстой. Үнэнч шударгаар барилдаад олныг цэнгүүлэх маань бөхчүүд бидний амжилтаас гаднах том жаргал юм даа. Үзэгчид байж л спорт хөгждөг. Тэдэнгүйгээр бид юу ч биш шүү дээ. Ялангуяа Монгол өв соёлын цөм болсон үндэсний бөхийн барилдааны үзэгч цөөрөх нь монгол хүн цөөрөхийн нэг шалтгаан болно. Бөхчүүд бид ч хувийн амжилтаа гол болголгүй үлгэрлэл дууриал үзүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй нь үнэн. Бөхөд хайртай ард түмнээ гомдоохгүй, тэднийхээ хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг таны өмнө асуусан том үүрэг хариуцлага юм даа.

 

-Наадам ч ойртлоо. Ёстой л торгон ирээ, циклээ тааруулна гээд маш нарийн, өндөржүүлсэн бэлтгэл хийнэ биз дээ?

 

-Мэдээж багш, дасгалжуулагч нартайгаа өөрийн барилдааны алдаа оноог шүүнэ. Өмнөх барилдаануудын туршлага дээрээ үндэслэн тактик болвсруулна. Өнгөрсөн жилийн наадмын өмнө Бумаа багш маань (Д.Бумбаяр заан) биднийг авч гарсан. Энэ жил ч тэгэх болов уу. Мөн Б.Ганбат арслан маань байна. Гэхмэтчилэн олон хүний туршлагаас хуваалцаж үнэт заавар зөвлөгөө авна. Дэлгэр зуны наадам маань хаяанд ирлээ дээ.

 

-Ярилцлагынхаа төгсгөлд залуу заан Н.Жаргалбаяртаа хэлэх үгийг тань үлдээе?

 

-“Увс нуур” бөхийн галын 20 жилийн ой одоо тохиож буй нь их сайхан байна. Энэ гал бол дотроо маш сайн зохион байгуулалттай, бөхчүүд нь их эвсэг, бие биеэ ямагт дэмжиж байдаг нь үнэхээр лут даа. Нэгэн цул болж чаддаг хамт олон шүү. Дашрамд өгүүлэхэд тус галыг ивээн тэтгэж ирсэн бөхийн зүтгэлтнүүд, удирдлагууд, бөхөд элэгтэй хүмүүстээ талархаад баршгүй. Тоочвол олон хүний нэрс, компанийн алдар дурайна шүү. Миний хувьд өгүүлэхэд Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ах маань байна. Бөхийн галын маань бэлтгэл хийдэг “Харзтай” амралтын газар, ялангуяа бөхчүүд биднийхээ шимт хоол, шидэт тэжээлийг 20 жил бэлдэж ирсэн олон улсын мастер тогооч Б.Дэлгэр эгчдээ үнэхээр баярлаж явдаг. Бид дан ганц өөрсдийн хүчээр амжилт гаргагүй та бүхнийхээ ивээлээр өдий зэрэгтээ хүрсэн шүү гэдгээ мэхийн өгүүлье.

 

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Хиад Боржигин (103.229.121.153)
    Байгалын өвөрөөр дөрвөдүүд, Зэд Мээрэн голын эрэг дагаад баядууд эрт дээр үед амьдарч байсым шд. Сэлэнгэ аймгийн арын сумууд угаас увсчуудын хуучин нутаг. Хуучин нутгаараа овголсон Увс хүүд амжилт.
    2019 оны 05 сарын 30 | Хариулах
  • zochin (43.242.243.131)
    bitgii taltsaad bai. tengeriin hiigiinb.b. tsognemehdee bayar hurgie. Saihan yariltslaga bn aa.Dorvoduud gej haraagaad baigaa nohduud bolchih l doo.Oort chin l muu,
    2018 оны 06 сарын 09 | Хариулах
  • Нэгийн даваанд Отгонбаярт унаж байсымаа. Дараа Завханы Сүхбатыг хаясан (103.229.123.226)
    Хх
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • зураач (66.181.187.92)
    увсынханд авах юм их бий, хаях юм бүр ч их бий шүү, голоор нь яваад байж дээ дүү хүү
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • lake (112.72.11.111)
    Saihan yria boljee ene koment bichij baigaa malnuudiig haraa naad hunchin jalga dov gargaa gui baina shuu de tenguud ter dund unen shuu chi boloich huja min
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • бөх (59.153.113.58)
    Халхын хар лаларууд арчаагүй гичий болж дэ хөөрхий увсчуудаар дээрэлхүүлж явахдаа таарсан атаархуу пяздаанууд
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (37.126.119.34)
    Нэг нутаг нь 7д даваа авсан. Нөгөө нутаг нь 7д даваа өгч заан болгосон. Хаашаа харахаа өөрөө мэдэж дээ хүү минь.
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • hulk (66.181.189.171)
    selengeeree yavahgui bol eejiigee avaad zailaarai
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
    • бөх
      Гичий минь хаха
      2018 оны 06 сарын 05
  • үнэн шүү (150.129.140.142)
    увсуудаа гэж ,уусан идсэн аяга руугаа нулимдаг хүн муутай хүмүүс юм аа даа
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
    • Lake
      Chi bol huja guutsed unshaach
      2018 оны 06 сарын 05
  • Нутгаараа овоглож барилд (66.181.160.18)
    Төрсөн газраараа зарлуулж явсан дээр. Дош чинь гомдоно. Сумъяабазар хотоороо овоглоод л түрүүлж , аварга цол авсан. БатЭрдэнэ аварга Архангайгаар зарлуулаад явсан бол түрүүлээч үү үгүй ч үү
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Zenit (66.181.161.40)
    Dorvod gedgee sain medne biz .taaruuhan zaan daa chaavaas .bas 2 Monhtei zuirlene gene ee . muusain Dorvoduud Halhuudiin hayaagaar gargaj shidsen moljuurtei yasiig merj amidarch baigaagaa meddeg bolov uu .Dorvoduudiig arhchin Halimguudad dagaar oruulj booliin bool bosgonii shoroo bolgoh yumsan .
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
    • Mal mine Jargalbayar etsgee dagaval bayad bolno. Yun dorvod. Halh dorvodoos uur yastan medhuu chi. Uvsad dorvodoos gadna olon yastan bna. Um medjeej hutsaach malaa
      2018 оны 06 сарын 05
    • бөх
      Янханы үр юм да чи хаха
      2018 оны 06 сарын 05
    • khalkh
      bi tsewer halh hun gehdee chamaig alaad haychmaarl bn shuu
      2018 оны 06 сарын 05
    • Nuke
      Pizda mini Mongol Uls -g huchirheg bolgoh yostoi chi yagaad hagalan butargah uym hutsaad bnaa .
      2018 оны 06 сарын 05
  • Сэлэнгийнхэн (66.181.186.158)
    Төрж өссөн нутгаараа овоглож явбал зүгээр дээ. Увс хүн болчих вий дээ. Увсынхан даваа өгнө гэсийм болов уу.
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
    • ххх
      Увсаар овоглоно гэж юу байхав дэ.
      2018 оны 06 сарын 05
  • Зочин (66.181.184.250)
    Энэ дүрвэдүүд цаагуура л нэг ёозгүй хүмүүс шүү.
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
    • 1t Durved bish dorvod malaa. 2t jargalbayar dorvod bish bayad.
      2018 оны 06 сарын 05
  • Зочин (203.91.115.43)
    баялаг бүтээдэггүй унгас алдсан бөх зохиолын дуучдыг мал дээр гарга.
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.113)
    Ганбат Завханаар, Жаргабаяр Сэлэнгээр овоглох нь шударга
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Цогнэмэх гэж Тэнгэрийн хүүгийн зохиолч мөн үү. Мөн бол амжилт хүсье.
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 18 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 42 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 10 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК