зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Мөнгөнбаяр: Баталгаажуулалтын байгууллагыг либералчлах нь олон улсаас хөрөнгө босгох боломж юм

2018-6-11
0
ЖИРГЭХ

Өнөө жил Хэмжилзүйн байгууллага байгуулагдсаны 95 жил, Стандартын байгууллага байгуулагдсаны 75 жил гээд сорьц, тохирлын үнэлгээний салбарын хувьд  тэгш  түүхэн ой тохиож байгаа юм. Тиймээс энэ салбарт хамгийн удаан буюу нэгж бүрт нь үр бүтээлтэйгээр тасралтгүй 35 жил ажилласан төрийн мэргэшсэн албан хаагч Стандарт, хэмжилзүйн газрын БТБГ-ын ахлах аудитор, сургагч багш Мажигсүрэнгийн Мөнгөнбаяртай ярилцахаар урилаа. 

-Та салбартаа хамгийн олон жил ажилласан хүний хувьд хууч хөөрөх зүйл их л байгаа байх. Гэхдээ ярилцлагаа таны нутаг уснаас эхлүүлэх нь зөв болов уу гэж бодлоо?

-Миний аав Н.Мажигсүрэн Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Шар дэнж  хэмээх газар малчин Наваанцэрэнгийн гэр бүлд төрсөн. Насаараа боловсролын салбарт ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн Монгол Улсын гавьяат багш, одоо амьд сэрүүн гялалзаж явна. Харин ээж минь Энхээ гэж Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны хүн байлаа. 1950-иад оны үеийн Ардын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр гуайн том охин, бас багш мэргэжилтэй сэхээтэн хүн байсан. Миний хувьд Улаанбаатар хотын нэгдүгээр төрхөд мэндэлсэн. 

-Та хаана ямар боловсрол эзэмшсэн бэ?

-Бусдын адил бага, дунд сургуулиа дүүргээд ОХУ-ын Санкт Петербург хотын Политехникийн дээд сургуулийн дэргэдэх Орос хэлний бэлтгэл анги төгссөн. Дараа нь Башкир АСССР-ын Уфа хотын Эрчим хүчний сургуулийг “Ус, нефтийн бүтээгдэхүүний технологич” мэргэжлээр төгссөн. Эрчим хүчний яамны  томилолтоор Дулааны III станцын Хими цехэд аппаратчин, ээлжийн мастер, инженерээр ажиллаж байлаа. Миний анхны мэргэжил “энергетик” байгаа юм.

-Мөн Багануур хотын бүтээн байгуулалтад оролцож байсан гэсэн. Энэ тухайгаа дурсахгүй юу?

-Д.Нацагдорж зохиолчийн төрсөн нутаг Гүнгалуут хэмээх газар хүрэн нүүрсний том орд нээгдэн ирээдүйн Багануур хот сүндэрлэн босох бүтээн байгуулалтын ажил ид өрнөж  байсан үе. Залуу хүний хувьд аавынхаа төрсөн нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтад оролцох хүсэл оргилж Эрчим хүчний яамнаас эвлэлийн томилолт авч 1982 онд Багануурын Орос-Монголын хамтарсан байшин үйлдвэрлэх комбинатад ажиллаж байсан. Гэвч нэг өдөр намын хороон дээр дуудан ЗХУ-ын тусламжаар НААҮГ-ын дэргэд Цэвэрлэх байгууламж, Хэрлэн голоос цэвэр ус татах станц шинээр ашиглалтанд орж орос, монгол иргэдийн ундны усны аюулгүй байдал чухал байгаа тул очиж ажил гэсэн үүрэг өгсөн. Ингээд лабораторийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн дээ.

-Та дотооддоо сурч байсан байх аа?

-Тиймээ. 1984 онд МИУС-ийн БУФ-ийн химийн ангид элсэн орж дөрвөн жил суралцан физик-химич, багш мэргэжлээр төгссөн. Их сургууль нь судалгаа шинжилгээ, онолын мэдлэг эзэмшүүлдэгээрээ онцлог ялгаатай шүү дээ. 

-Тэгвэл стандарт, хэмжилзүйн  салбарт ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?

-МУИС-ийг амжилттай дүүргээд Үнэ, стандартын улсын хороонд хуваарилагдан очиж байсан. Тухайн үед үнийн хорооны даргаар О.Сампил ажиллаж байсан нь ихээхэн үлгэр дууриалал бол-сон ба одоо болтол хүндлэн хамтран ажиллаж байна. Тухайн үеийн Стандартын хүрээлэнгийн “Стандартчилсан загварын сектор”-т эрдэм шинжилгээний ажилтан болохын өмнө Москва хотын Стандартын хүрээлэн ВНИИМ-д суралцсан. Социалист эдийн засгийн тогтолцоотой нийгмийн үед СЭВ-ийн орнуудын  хооронд экспортын бараа, бүтээгдэхүүний үнэ, чанарын асуудлыг стандарттай холбон зохицуулж, капиталист эдийн засагтай  өрсөлдөж бай-сан  үе л дээ. Уул уурхайн сал-барт хэмжлийн нарийвчлалыг дээшлүүлэх, дэвшилтэт техник технологи, стандартын арга аргачлалыг нэвтрүүлснээр үнийг зохицуулна гэж үзэж байсан. СЭВ-ийн орнуудын эрдэм шинжилгээний байгууллагын тэргүүлэх зэрэглэлийн сорилт шинжилгээний туршилтын лабораториудтай  хамтран зэс, молибдени, хайлуур хонш, алт мөнгө, үр тариа, хүрэн хөрсний бүтэц найрлагыг тодорхойлох  судалгаан дээр суурилсан стандартын арга, аргачлал  боловсруулах, бодисын найрлагын хэмжлийн эталон зохион бүтээх ажилд Монголын талаас Сүрэндулам багштай хамт эхлүүлж улс ардын аж ахуйд амжилттай шинээр нэвтрүүлж байсан. Энэ чиглэлээр МУИС-ийн докторантурыг дүүргэн хамгаалах ажил бэлэн болоод байна.

-Физикийн уламжилсан нэг-жийн эталон зохион бүтээж МУ-ын Засгийн газраар батлуулсан бай-даг. Та энэ талаараа ярихгүй юу?

-Хэмжилзүйн чиглэлээр массын лабораторийн секторын эрхлэгчээр ажиллах хугацаандаа Екатеринбург хотын ВНИИМС, Тайланд,  БНХАУ-ын хэмжилзүйн хүрээлэнд урт, богино хугацаагаар  мэргэжил дээшлүүлсэн. 2000 оны эхээр нефтийн бүтээгдэхүүн, архи, спиртийн үйлдвэрлэлийн чанар, хэмжлийн нарийвчлалын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор физикийн нягтын уламжилсан нэгж (кг\м 3 )-ийн эталоны нэгж дамжуулалтын процессыг Австри Улсын төхөөрөмж ашиглан  БНСУ-ын Эталоны Эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-ын лабораторид туршилтыг явуулан зохион бүтээж МУ-ын Засгийн газраар батлуулж байсан. Мөн хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, суурь судалгааны зориулалтаар цэвэр усны стандартчилсан загварын стандарт уусмалыг БНСУ-ын KRISS-ын эрдэмтэдтэй хамтран зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. БНХАУ-ын Шанхай хотын эрдэмтэдтэй спиртийн тоо, чанарыг хянах, татварыг бүрдүүлэх зорилгоор тоолуурын программ хангамж боловсруулах ажлыг хамтран гүйцэтгэж үйлдвэрлэлд нэвтрүүлэн 20 гаруй үйлдвэрт суурилуулсан нь өнөөдөр амжилттай ажиллаж байна. Цаашид стандартчилсан загварын уусмал нь хүн болон мал эмнэлгийн, хүнсний салбарын хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын баталгаажуулалт, калибровкад хамруулах, стандартын дэвшилтэт арга, аргачлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд техникийн боломж  бүрдүүлэх давуу талтай. 

-Үндэсний сорилтын лабораториудын нэгдсэн тогтолцоонд оруулсан нь их үр дүнтэй ажил болсон гэдэг?

-Тийм ээ. Стандартчилал, Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дэргэдэх орон нутгийн сорилтын лабораториудыг нэг цэгийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг багаар амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн нь өнөөдөр хүнсний аюулгүй байдлыг орон нутагт хангуулахад амжилттай үүрэг гүйцэтгэж байна. Мөн “Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр”-тэй уялдуулан “Үндэсний лабораториудын нэгдсэн тогтолцоо” хөтөлбөрийг боловсруулсан нь цаашид хэрэгжих боломжтой юм.  МХЕГ-ын дэргэд Үндэсний хүнс, эмийн аюулгүй байдлын лавлагаа лаборатори бий болгох багийн төслийг стандартчиллын салбар хариуцсан тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Шадар сайд М.Энхболд тууштай дэмжсэнээр амжилттай хэрэгжиж байлаа. 

-Таныг Итгэмжлэлийн газрын дарга байхдаа итгэмжлэлийн тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг гардаж хийсэн гэдэг юм билээ. Энэ талаараа хуучлахгүй юу?

-Итгэмжлэлийн  газрын даргаар ажиллах хугацаанд үндэсний бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн брэнд ялангуяа экспортын бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд  сорилт, туршилт хийж буй хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториудын техникийн болон боловсон хүчний чадавхийг олон улсын стандартад нийцүүлэх ажилд анхаарч байлаа. Улмаар гаргасан үр дүнг олон улсад харилцан хүлээн зөвшөөрүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх, Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүнчлэлийн үүргийн дагуу худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, дотоодын зах зээлээ хамгаалах, АРЕС-д элсэх техникийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2007 оноос “Үндэсний итгэмжлэлийн байгууллагын тогтолцоо”-г бий болгох, чадавхийг дээшлүүлэх ЮНИДО-ийн төслийг одоогийн Г.Гантөмөр даргатай хамтран эхлүүлж байсан. Үндэсний тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн тогтолцооны чадав-хийг Ази Номхон далайн Лаборатори Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага болох (APLAC)-ын гишүүн 36 орны хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрүүлэх ажлын хүрээнд Энэтхэг, Норвеги улсаас сургагч багш нар айлчлан ирж  олон улсын үе шаттай стандартын ваакумжсан сургалтаар 300 гаруй төрийн болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийг хамруулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц үндэсний итгэмж-лэлийн үнэлгээний  мэргэшсэн эксперт болон аудиторуудыг бэлтгэж чадсан нь илүү үр дүнтэй ажил болсон гэж үздэг. APLAC -ын зөвлөх Джон Климор  айлчлан ирж зөвлөхөөр ажилласаны үр дүнд итгэмжлэлийн байгууллагын дүрэм, журам, шалгах хуудас, ЧГА зэрэг баримт бичгүүдийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлсэн. APLAC-ын 34 гишүүн орон, Олон улсын Лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC) -ын 70 гаруй орнуудад Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн байгууллага болох (MNAS)-ын тогтолцооны чадавхийг ижил түвшинд үнэлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч APLAC-ын Удирдах Зөвлөлөөс томилогдсон Япон, Энэтхэг, Хонг Конг-ын экспертүүд айлчлан ирж үндэсний итгэмжлэлийн байгууллага болон түүний итгэмжилсэн сорилт, хэмжилзүйн лаборатриудын чадавхийг стандарт, онцлог шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлсэн тайланг 2012 оны APLAC-ын Ерөнхий чуулганаар хэлэлцүүлэхэд гишүүн 70 гаруй орнууд санал нэгтэй  дэмжсэн. Ингэснээр түүний Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр \ХХЗХ\-д  дөрвөн жилийн хугацаатай нэгдэн гарын үсэг зурагдаж байсан. Хэлэлцээрт нэгдсэний эцсийн үр дүн нь үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн \уул уурхай, хүнсний болон малын гаралтай бүтээгдэхүүн, ноос ноолуур,  ..гм\ -ий чанар, аюулгүйн байдлын сорилт шинжилгээний үр дүнд ХХЗХ-д нэгдсэн гишүүн орнууд итгэх итгэл нэмэгдэн үнэ өртөг ихтэй, цаг хугацаа шаардсан сорилт, туршилтыг давтан гүйцэтгэхгүйгээр хил гаалиараа чөлөөтэй шууд нэвтрүүлэх тарифийн бус аргаар худалдааг дэмжих техникийн таатай нөхцөл олон улсын жишгийн дагуу бүрдэж байлаа.

-Үнэт металлын олон улсын конвенцид нэгдсэний үр дүнгийн талаар ярина уу?

-Үнэт металлын сорьцын хяналтын ерөнхий байцаагчаар 2014 онд ажиллаж байсан. Энэ хугацаанд “Ашигт малтмалынтухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн ажлын хэсэгт ажиллан УИХ-аар батлуулахад багаар ажилласаны үр дүнд хууль бусаар хилээр гарах алтны зөөвөрлөлт багасч Монголбанканд тушаах алтны хэмжээ өнөөдрийг хүртэл нэмэгдсээр байгаа. Мөн Монголбанктай хамтран Швейцарь Улсын Алт хайлуулах үйлдвэрийн менежер, ISO-ийн өнгөт металлын техникийн хорооны гишүүн Джон экспертийг банкны шугамаар урьж Сорьцын хяналтын лабораторийн химичид болон улсын байцаагчид, хувийн хэвшлийн төлөөллийг  мэргэжлийн сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулсан нь цаашид алт цэвэршүүлэх явцад байнга гардаг шинжилгээний зөрүүний асуудлын талаар нэгдсэн ойлголтонд хүргэхэд чухал үр дүнтэй ажил болсон гэж үздэг дээ. Мөн 2013 онд “Сорьцын үйл ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх, шинээр алт цэвэршүүлэх, үнэт металлын стандартын хайлш бэлдэц бэлтгэх үйлчилгээ бий болгох, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор контор, лаборатори, үйлдвэрийн барилга шинээр бариулах, тоног төхөөрөмж шинэчлэх, ажлын байр нэмэгдүүлэх төсөл” боловсруулж Шадар сайдын албанд хүргүүлж байсан нь тодорохой үр дүнтэй ажил болсон. Олон улсын үнэт металлын сорьцын холбооны конвенцид нэгдэх асуудлыг Засгийн газар, УИХ-д өргөн баригдсан боловч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон нь харамсалтай. Энэхүү конвенцид нэгдэн орсноор иргэд, аж ахуйн нэгжийн  импортоор оруулж буй  үнэт эдлэлийг давтан сорьцын шинжилгээнд хамруулахгүйгээр хэлэлцээрт нэгдсэн гишүүн орнуудын сорьцын тэмдгийг харилцан шууд хүлээн зөвшөөрөх давуу талтай. Мөнгөн аяганы стандартыг батлуулах ажлыг амжилттай эхлүүлсэн боловч хэрэгжилт нь үр дүн муутай байгаад сэтгэл дундуур  явдаг.

-Олон улсын чанарын менежментийн тогтолцооны талаар ярихгуй юу?

-Миний бие Итгэмжлэлийн газрын даргаар ажиллах  хугацаанд шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сайд Ази Номхон далайн  итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC) , Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-д элсэх асуудлыг дэмжин 2013 онд Засгийн газрын 196 тоот тогтоол гарган дэмжсэн. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс 2015 онд СХЗГ-ын Итгэмжлэл, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний схем, дүрэм, журам, ЧГА-ыг холбогдох олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж чадавхиа тогтоолгохоор PAC-д хандсанаар Энэтхэг, Хятад, Тайланд Улсын экспертүүд томилогдон ирж үнэлгээ явуулсан тайланг Удирдах Зөвлөл дэмжин Харилцан ойлголцох санамж бичиг (MLA)–д нэгдэн гарын үсэг зурагдсан байдаг. Цаашид үндэсний аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд өндөр зардлаар гадаад орны баталгаажуулалтын байгууллагаас Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 болон бусад тогтолцооны стандарт нэвтрүүлсэн тухай гэрчилгээ авч буйг  хязгаарлах үр дүнтэй ажлын  эхлэл болж эх орондоо баялаг бүтээх тохирлын үнэлгээний ажил, үйлчилгээ болсныг онцлон тэмдэглэж байна.

-Тэгвэл Стандартчиллын шинэчлэлийн талаар ярихгүй юу. Таныг салбараа сайн мэдэх хүний хувьд дандаа ажил асуугаад байгаа юм?

-“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн төсөл үе, үеийн Засгийн газрын үед хэлэлцүүлэгдэж байсаар саяхан батлагдаж 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх гэж байна. Энэхүү хууль нь  олон улсын жишгийн дагуу шинэч-лэгдсэн нь салбар хоорондын нийгэм, эдийн засгийн олон харил-цааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж ойлгох хэрэгтэй. Олон улсын стандартын байгууллага (ISO) нь дэлхийн 160 гаруй орны гишүүнчлэлтэй ба  аливаа стандартын төслийг боловс-руулахдаа гишүүн орон бүрийн санал, эрх ашгийг харгалзан үзэж тусгасан зөвшилцлөлийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулан гаргадаг гэж ойлгож болно. Саяхан хуралдсан ОУСБ-ын 39-р Ерөнхий чуулган “Стандарт дэлхий нийтийн харилцан уялдааг сайжруулна” гэсэн уриан дор зохион байгуулагдсан нь стандартын үүргийг чухалчлан авч үзсэн хэрэг болсон байна. “Монгол Улсын Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан нь үндэсний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих таатай нөхцлийг бүрдүүлсэн. Цаашид стандартын төслийг судалгаа шинжилгээний үндсэн дээр мэргэжлийн холбоодтой хамтран хөрш орнууд болон олон улсын түвшинд боловсруулах, олон улсын стандартын байгууллагын техникийн хороодын бүрэн эрхэт гишүүнчлэлээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэснээр тус хороодын бүрэлдэхүүнд аль болох олноор орж ажиллан үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн дэвшил, программ хангамжийг олон улсын зах зээлд гаргах ажлыг дэмжих явдал нь хөгжлийн цорын ганц гарц гэж ойлгож байна. Мөн менежментийн болон бүтээгдэхүүн, үйлчилгээний тогтолцооны баталгаажуулалтын байгууллагыг либералчилах, сайн дурын менежментийн тогтолцооны итгэмжлэлийн байгууллагыг мэр-гэжлийн холбоодод шилжүүлэх  ажлыг цаг алдалгүй  эхлүүлэх нь  тохирлын үнэлгээний байгууллагын ур чадварыг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэмүү өртө-гийг эх орондоо үлдээх, олон улсаас хөрөнгө босгох боломж гэж үзэх хэрэгтэй.

-Та салбартаа хамгийн олон жил ажилласан хүн. Сонирхоод асуухад таны хөдөлмөрийг төр хэр үнэлсэн бэ?

-Хамгийн том шагнал салбарын тэргүүний ажилтан гэж үздэг. Итгэмжлэл, сорилт хэмжилзүйн лабораториудын тогтолцоог бий болгох түүний чадавхийг олон улсад харилцан хүлээн зөвшөөрүүлэх, олон улсын стандартыг үндэсний болгон нутагшуулах, эрх зүйн орчинг шинэчлэх, хэмжилзүйн эталоны нарийвчлалыг дээшлүүлэх, залуу үеийг бэлтгэн сургах ажилд хамт олноо манлайлан оролцож идэвхи санаачлагатай ажилласан хөдөлөмөрийг маань төр засаг өндөрөөр үнэлж алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан явдал үргэлж баярлаж явдаг. Стандарт, хэмжилзүй, тохирлын үнэлгээний салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, залуу үеийнхэн, чанарыг эрхэмлэгч аж ахуйн нэгж байгууллага, хамтран ажиллагч та бүхэндээ түүхт ойн баярын мэнд хүргэе. Сайн үйлс дэлгэрэх болтугай. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • УБ гантулга (64.119.16.188)
    Та чинь дарга нарын бөгс долоож албан тушаал авч явсан архичин хүн шүүдээ. Гантөмөр дарга та 2 адилхандөө. Төрийн байгууллагыг бузароаж байгаа 2
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • Сэлэнгэ Л.Анхцэцэг (139.5.217.200)
    Ажилд тань амжилт, амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсье.
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Дархан Б.Энхболд (66.181.169.66)
    Танд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    12 цаг 3 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 10 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    13 цаг 6 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    13 цаг 50 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    14 цаг 0 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    15 цаг 34 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    15 цаг 35 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    16 цаг 30 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    16 цаг 30 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    17 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    17 цаг 37 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    17 цаг 53 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    18 цаг 3 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    19 цаг 15 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    19 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    19 цаг 28 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    19 цаг 50 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    20 цаг 4 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    20 цаг 25 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК