Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тордож л чадвал элсэн дээр ч цэцэг ургадаг

2018-6-19
0
ЖИРГЭХ

Тэнгэрийн царай харан амьдарч, хаяа хязгааргүй элсэн цөлөөсөө залхахдаа хаашаа ч хамаагүй явчихмаар санагдах үе зөндөө байсан хэмээн хуучлах Чин Нямбуу гуай өдгөө тордож л чадвал элсэн дээр ч цэцэг ургуулж болдгийн гэрч болон суух ажээ. 70 насны босго дөхөж яваа тэрбээр ӨМӨЗО-ны Хангин хошууны Дугуй талд олон үеэрээ амьдарсан буурал. Балчир наснаас энэ нутагт амьдарсан ч Дугуй тал дандаа өдгөөгийнх шигээ ногоон тал байгаагүй ажээ. Дээр хэлсэнчлэн улаанаар эргэсэн хөрстэй нутгаа орхиод явчихмаар үе бишгүй байсан ч унасан нутаг юутай үнэтэй байдаг билээ дээ, орхиод явчихаж түвдэхгүй олон жилийг элээжээ. Төд удалгүй “И люн” уул уурхайн корпораци энэ нутгийг ойжуулах ажлыг эхлүүлсэн нь нутгийн түмэнд ёстой л зол болж. Элсэн цөл аажмаар зүлэгжиж, ойжиж ингээд гурван арваныг үдэхэд одоогийн энэ өнгө төрхийг олсон байна. Өдгөө Чин Нямбуу гуайнх найман га бэлчээр, зургаан га орчим тарианы талбай, хоёр га усалгаатай тариалангийн талбайтай. Мод үржүүлгийн орлого жилдээ 70 гаруй мянган юань, тариалангаасаа 40 мянга гаруй юанийн орлого олдог. 2013 онд ойжуулаагүй хэсэг газраа “И люн” корпорацид 600 мянган юаниар түрээслүүлжээ. Ингээд “Өөрчлөлт шинэчлэлт-40 Нэг бүс нэг зам” Хятад-Монголын сэтгүүлчдийн БНХАУ-д хийсэн аяллын үеэр Чин Нямбуу гуайнд зочилж ярилцсанаа хүргэе.

 

 

-30-аад жилийн өмнөх Дугуй талыг та санаж байна уу?

-Саналгүй яах вэ, элсээр шуурсан л газар байлаа. Байшингийн цонх, хаалгаар элс битүү шуураад ороод ирдэг байсан. Их шуурах үеэр байшингийн дээвэртэй элс зэрэгцээд ирнэ. Тийм үед өдөржингөө л элс малтаж өнждөг байлаа. Байшингийн дээвэртэй элс чацуураад ирэхээр хүүхдүүд дээр нь гараад их тоглодог байсан. Тэр үед манай нутагт зам харгуй, эмнэлэг, дэлгүүр гэж ч байдаггүй байлаа. Ер нь л их хэцүү байсан даа.

-Тэр үед та мал малладаг байв уу?

-Тийм ээ. Мал маллаж байсан. Тийм их элсэн дунд мал маллах үнэхээр хэцүү. Ашиг шим ч бага. Өөрийнхөө л гэрийн хоол ундыг дутуу гацуу хүргэдэг байсан. Элсээр шуурсан газар мал таргалана гэж байдаггүй. Тарга тэвээрэг бага мал тоо толгой олигтой өсөхгүй. Мал өссөхгүй болохоор мөнгө байхгүй, хүүхдүүдээ ч сургуульд сургаж чаддаггүй байсан. Одоогийнх шиг төрийн бодлого байгаагүй учир эрдэм номгүй хүн их байсан даа. Хот сууринтай замаар холбогдоогүй байсан учир морин тэргээр хот суурин бараадаж хоол унд цуглуулдаг. Бүтэн өдөр явж байж хүрдэг байсан.

-Тэгээд яаж одоогийн энэ амжилтад хүрэв?

-Уул уурхайн “И люн” корпораци ард иргэдтэй уулзсан. Айлуудын эзэмшил гарыг 30 жилээр түрээслэх гэрээ хийсэн дээ. Ингээд элсэн цөл байсан газрыг ногоожуулж, газар тариалан тариалж одоогийн хөгжлийг авчирсан. Тухайн үед бидэнд түрээслэснийхээ хариуд мөнгө өгч байсан ч хамгийн гол нь элсэн цөлийг ногооруулж байсан нь байв. Одоо бол элсэн цөл байсан газар ногоон тал болж “Чихэр өвс” тариалдаг гол бүс болгосон нь хамгийн чухал. Элсэн манх болсон энэ газар хүн амьтан ч амьдрах аргагүй байхад бүгдийг өөрчилсөн. +30 хэмээс илүү халдаг, зузаан ултай гуталтай явахгүй болдоггүй энэ газрыг  өөрчилж өгсөн. Одоо бид бүгд эмнэлэг, дэлгүүр хоршоо руу тавхан минутын дотор орж үйлчилгээ авч байна. Зам талбай сайн болсон. Одоо удахгүй нисэх онгоцны буудал баригдах гэж байна. Манай хүүхдүүд гэхэд л бүгдээрээ улсын дээд сургууль төгссөн. Одоо Хятадын төрийн албанд ажиллаж байна. Элсэн цөлийг ингэж өөрчилснийг сонсоод АНУ-аас хүртэл хүмүүс ирж судалгаа хийж бид бүгдээс ярилцлага авч байсан.

- Та “И люн” корпорацитай яг хэдэн онд гэрээ байгуулсан билээ?

-Хэдэн он гэдгийг нь мартчихаж ээ. Манай бригадын айлуудтай 30 жилээр гэрээ хийсэн. Өөр бригадуудтай бас харилцан адилгүй 15, 20, 30 жилээр гэрээ хийсэн. Тухайн үед айлуудтай гэрээ хийж нэг дор 100 мянган юань өгсөн нь амьдралд их тус болж байсныг сайн санаж байна. Одоо тун удахгүй гэрээний хугацаа дуусах дөхөж байгаа. Энэ гэрээгээ сунгах бодолтой байгаа.

А.Болдбаатар

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК