Монголын пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, мастер ангиллын 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш спортын төв ордонд эхэлнэ. Хэрэглэлтэй төрөлд өрсөлдөөн өрнөх тус тэмцээний техникийн хурал өнөөдөр болсон бөгөөд нээлтийн ёслол маргааш 13:00 цагт болох юм. Энэ тэмцээний гол онцлог нь удахгүй манай оронд болох мастер ангиллын ДАШТ-д эх орноо төлөөлөх тамирчдыг сонгох аж. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бол жин, ангилал гээд баг тамирчид 396 багц медалийн төлөө өрсөлдөх юм байна
С.Нацаг