Монгол Улсын өсвөрийн 16 хүртэлх насны хөвгүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Тус тэмцээн 10, 12, 14, 16 насны ангилалд явагдсан юм. Тэмцээний аваргын цомыг Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” клуб хүртэж, мөнгөн медалийг Я.Лхагва дасгалжуулагчтай Увс аймгийн "Баруун-Од" клуб, хүрэл Воеислав Бралусич дасгалжуулагчтай "Дэрэн" клуб тус тус хүртлээ.
Шилдэг хаалгачаар ДМЮ клубийн тамирчин Б.Чингүүн, шилдэг хамгаалагчаар ДМЮ клубын тамирчин М.Анар, шилдэг хагас хамгаалагчаар ДМЮ клубийн тамирчин Н.Ананд, шилдэг довтлогчоор Арвис клубийн тамирчин Б.Намсрайдорж арван 6-н гоол оруулснаар нар тус тус шалгарчээ.
Л.Сайнбаяр