Наадмын дараа намар гэдэг. Үндэсний их баяр наадмын дараачаас намрын их ажил эхэлдэг ч гэж хэлж болно. Тэгвэл 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас цахимаар бүртгэхээр болжээ.
Тодруулбал, tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж эхлэх аж. Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх юм байна. Үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.
Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулж, анги дэвшин орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-нд бүртгэх тов гарчээ.
Сэтгэгдэл (1)