Өнөөдөр нийт нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар өдөртөө 22-27 градус, шөнөдөө 11-16 градус байх бол Төвийн аймгуудын нутгаар өдөртөө 24-29 градус, шөнөдөө 17-22 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар өдөртөө 28-33 градус, шөнөдөө 17-22 градус дулаан, харин Говийн аймгуудын нутгаар өдөртөө 32-37 градус, шөнөдөө 20-25 градус дулаан байна.
Нийслэл хотод дуу цахилгаантай бороо орох ба өдөртөө 25-27 градус, шөнөдөө 14-16 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 19-20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй байгааг Ус цаг уурын газраас мэдээлж байна.
Б.Цэрэнлхам