Меланома гэж арьсан дахь меланоцит эсээс үүссэн хорт хавдрыг хэлдэг. Австралийн эрдэмтэд меланомийг эрт үед нь илрүүлэхийн тулд цусны шинжилгээ хийжээ. Энэ нь меланомийн хийгдэж байгаа анхны туршилт юм.
Дээрх туршилтанд 200 орчим хүн хамрагдсанаас 81,5% нь амжилттай болжээ.
Арьсны хорт хавдрын хамгийн ноцтой хэлбэр болох хорт меланома нь ихэвчлэн хэт ягаан туяаны цацрагийн улмаас үүсдэг байна. Энэ нь мэнгэ болон өөр төрлийн ургацаар эхэлдэг аж.
Судалгааны багийн дарга Профессор Зиман "цусны шинжилгээ нь оношийг түргэсгэх боломжтой” гэв. Мөн меланомийг эрт илрүүлэх нь маш чухал гэдгийг онцолж байна.
Хэрэв бид 1мм-ээс бага зузаантай меланомыг устгаж чадвал арьсны 98-99% нь амьд үлдэх магадлалтай байна.
Арьсны хорт хавдраар нас барагчдын ихэнх хувь нь меланома хавдраар өвчлөгчид байдаг бөгөөд залуу хүмүүс энэ төрлийн хорт хавдраар өвчлөх нь их байдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.
Ялангуяа Австралид өвчлөлийн түвшин хамгийн өндөр байдаг ба жилд 1500 орчим хүн меланомиас болж нас бардаг байна.
Б.Цэрэнлхам