Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Золбоо: Тунаж барилдах хамгийн сайхан

2018-7-19
0
ЖИРГЭХ

Монгол Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоотой ярилцлаа. Будаг нь ханхалсан шинэхэн харцага удахгүй болох Азийн наадамд оролцохоор чөлөөт бөхийн шигшээ багийнхаа бэлтгэлд хэдийнэ гарсан байлаа.


-Төрийн есөн хөлт цагаан тугаа зургаантаа тойрч, улсын цолтны их айлд бүл нэмсэн танд халуун баяр хүргэе.

-Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар харцага гэж эрхэм цолны эзэн болсондоо баяртай байна. Эгзэгтэй даваанд гурван ч удаа туналаа, нутгийн уул, ус яах аргагүй түшлээ. Манай Баянбулагийнхан надаас дутахгүй баярласан байх аа.  

-Шинэхэн харцага маань Баянбулагийн унаган хүү юү?

-Би угтаа бол Улаанбаатарт төрж өссөн хотын хүү. Ханын материалд бага насаа өнгөрүүлсэн. Аав, ээж ч ялгаагүй. Ээжийн маань аав Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн. Бөх барилдаж эхэлсэн цагаас энэ нутгаараа дуудуулж ирсэн болохоор солих бодолгүй. Аав талаараа бол Дундговь аймгийн Эрдэнэдалай гэж явна.   

-Хотын унаган хүү бөхийн замд яаж яваад хөл хальтирч орж ирсэн нь сонин байна?

-2004 онд бөхийн секц хайж явахдаа 73 дугаар дунд сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Ж.Дандар багштайгаа таарч бөхийн гараагаа эхлүүлж байлаа. Ах маань хөтөлж Ж.Дандар багшид шавь оруулсан юм. Бага байхын барилдах дуртай, цаг зав гарвал туж ноцолддог хүүхэд байсан.

-Бөхийн А үсэг заасан багшийгаа анх баярлуулсан нь ямар тэмцээн байв?

-2005 онд Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

-Түүнээс хойш...

-Залуучуудын УАШТ-д хоёр жил дараалан түрүүлж, 2010 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Өдгөө УАШТ-д гурав түрүүлж, Азийн АШТ-ээс нэг мөнгө, дөрвөн хүрэл, Иван Ярыгины нэрэмжит тэмцээнээс хоёр хүрэл, ДАШТ-ий тавдугаар байрт орсон амжилт үзүүлээд байна.

-Та бага байхын өсгөлүүн байв уу?

-Их тарган, зургадугаар ангидаа 60 кг-тай байсан. Багш маань жин хасуулдаг байсан нь чанаржуулж өгсөн гэж боддог. 2006 оноос “Хүч” спорт хороон дээр улсын заан О.Одгэрэл багшийн удирдлага дор үндэсний бөх, хүчний бэлтгэл хийж эхэлсэн. Удалгүй бие задарч, жин 80, 90 кг давахад багш маань үндэсний бөх хослуул гэдэг юм. 2008 оноос заалны барилдаанд анх гарч, ах нарын хөл рүү их явна, заримдаа авна, алдана, аваад даахгүй гээд хөгтэй. Элэг бүс, шуудгаа алдвал “ингээд дуусч” гэж бодно. Сүүлийн жилүүдэд ганц хоёр барьц барьж сурч байна.  

-Тэр жилээ сумын заан болсон байх аа?

-Дорноговь аймгийн Хөвсгөл сумын баяр наадамд түрүүлж заан болсон. Чинзориг найзтайгаа явсан, Чинзориг маань Хатанбулагт, би Хөвсгөл суманд түрүүлж байгаа юм. Манай Чинзориг Хөвсгөл сумынх л даа. Харин 2013 онд Баянхонгорт үзүүрлэж заан цол хүртсэн бол 2014 онд түрүүлж арслан болсон. Тэгээд 2015, 2016 онд арслан цолоо баталсан.

-Бөх болоход тань гэр бүлийн зүгээс хэр дэмждэг байсан бэ?

-Бөхийн секцэнд орохоос хоёр жилийн өмнө ээж маань Солонгост ажиллахаар явсан болохоор утсаар л холбоотой байлаа. Бөх болох хүсэлтэйгээ хэлэхэд үг дуугүй зөвшөөрсөн. Би өвөө, эмээгийн гар дээр өссөн хүн. Эмээ маань бэлтгэл рүүгээ явах бүрт халуун хоол хийж өгч, юугаар ч дутаагаагүй. Энэ бүхэн надад  их дэмжлэг болсон гэж боддог.

-Таныг бөх дөнгөж сонирхож байхад “зургаан залуу заан” ид үздэг байлаа. Хэнийг нь илүү дэмждэг байв?

-Манай өвөө, хоёр ах тухайн үеийн барилдааныг алгасахгүй үзнэ. Нэг ах маань Г.Өсөхбаяр аварга, нөгөөх нь А.Сүхбат аварга, харин би Д.Сумъяабазар аваргыг дэмжээд бооцоо тавьж үзэж байгаа юм. Дэмжсэн бөх нь унавал хоол хийж, аяга таваг угаана. Ингэж л өссөн.

-Та энэ жил амрах сөхөөгүй тэмцээн уралдаанд орсон байх шүү...

-Он дөнгөж гараад УАШТ, дараа нь Иван Ярыгины нэрэмжит тэмцээн, Дэлхийн цом, Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээн, Азийн аварга, “Монголиан опен”-д оролцжээ. Орсон тэмцээн бүртээ амжилттай сайхан барилдсаан. Зургадугаар сарын 21-нээс Бугын сангийн аж ахуйд нутгийн ах Хүрэлсүх захиралтай “Нармон” компанийн “Торил хааны хүрээ” баазад Улсын баяр наадмын бэлтгэлээ базаасан. Тэнд Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний 20 гаруй бөх улсын харцага Д.Батболд, начин Ж.Чулуунбат багшийн удирдлага дор наадмынхаа бэлтгэлийг сайхан хангасан даа. Энэ сайхан хангайд манай нутгийн бөхчүүд 10 дахь жилдээ гарлаа.

-Та наадмын сорилго барилдаанд түрүүлсэн санагдана...

-ЦЕГ-ын “Хүч” спорт хорооноос Сүүжийн их сорилго барилдаан зохион байгуулахад би түрүүлж бэлтгэлийхээ өнгийг зассан. Би “Хүч” спорт хорооны бөх.

-Наадмаар сайн барилдах бөхийн бэлтгэл илт мэдрэгддэг гэдэг. Өөрт юу анзаарагдав?

-Бэлтгэл жигд сайхан болсон. Галын бөхчүүд, багш нарын минь л тус дэм шүү дээ. Н.Батсуурь аваргатай хүч шавхан барилдсаны дараа ч цуцах нь бага байсан.

-Улсын баяр наадмын хоёрын давааны оноолт өөрт чинь нэлээд чанга таарсан. Шинэхэн цэргийн арслан Г.Жамбалдорж бол “хатуу самар” шүү?

-Будаг нь ханхалсан шинэ арслантай харгүй сайхан барилдсан. Оноолт хэлж байхад бид хоорондоо тун ойрхон сууж байсан юм. Найзтайгаа сайхан үзээд давсан даа.

-Гурав дээр жүдогийн Л.Отгонбаатартай тунасан ч сайхангүй байсан биз?

-Мундаг заан. Өвөл заалны барилдаанд түүнд нэг унасан болохоор алдаан дээрээ нухацтай ажилласан нь хэрэг боллоо.

-“Үхлийн” гэж нэрлэдэг дөрвийн давааны оноолт дээр улсын начин С.Батсуурьтай таарна гэж бодож байв уу. Бөхчүүд оноолтоор хэнтэй таарахаа багцаалддаг болсон байна?

-Ноднин, уржнан харцага болсон бөхчүүдтэй таарч магадгүй гэж тооцоолж бэлтгэлээ хийсэн. Гэтэл энэ жил том цолтой хэд хэдэн бөх гурвын даваанд унаснаас шалтгаалан оноолт тооцоолсноос зөрсөн.

-Энэ жилийн заалны барилдаанд нэлээд олон түрүүлсэн болохоор таныг начин цолны тааварт зүй ёсоор нэрлэж байсан?

-Наадмын өмнө хүмүүс “аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрвөөс дээш түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадмаар сайн барилддаг” гэж ярихыг сонсоод бэлгэшээж байлаа. Э.Батбаатар харцага, Т.Мөнгөнцоож харцага таван удаа түрүүлсэн жилээ улсын харцага болсон гэж. Ингэж намайг урамшуулан цолонд хүрээрэй гэж хэлэхийг сонсох сайхан байсан.

-Эргээд наадмын сэдэв рүүгээ оръё. Монгол Улсын начин цолны даваанд өнөө жилийн Цагаан сарын түрүү бөх, бөхийн чансааг тэргүүлж буй харцага Б.Бат-Өлзийтэй тунасан. Та хоёрын барилдааныг наадамчин олон сэтгэл догдлон үзсэн. Б.Бат-Өлзийг бол нэлээд дээгүүр даваанд гарч ирнэ гэж таамаглаж байсан даа?

-Дөрвийн давааг дуусгаад Ж.Чулуунбат ахын машинд цай ууж суухдаа бөхийн ам сонслоо. Багш нар намайг цайгаа тайван суугаад уу гэж байна. Найзууд утсаар оноолт хараад чамайг амлаагүй л гээд байлаа. Тэгсэн А.Цацабшир харцага гурван хүнээс Ч.Хөхчирэнгэрийг авч, би харцагатай туналаа даа. Би Б.Бат-Өлзийд энэ жил гэхэд л гурван барилдаан дараалан унасан байв. Хавар Аваргуудын нэрэмжит барилдаан дээр амлуулаад хөлд нь ороод унаж байсан юм. Хэрэв тэгж хөлд нь ороод унаад сургамж аваагүй бол наадмаар хөлд нь яваад унах байсан ч юм билүү. Б.Бат-Өлзийтэй сумын заан байхаасаа нийт 13 барилдахад харцага долоо, би зургаан удаа давсан байдаг. Цагаан сарын түрүү бөх, шилдэг харцагаар тав давж улсын цол авсандаа их баярлаж, бас бэлгэшээж байгаа.

-Б.Бат-Өлзийтэй барилдахын өмнө багш нар тань юу зөвлөв?

-Багш нар хэлэхдээ “Чи өмнө нь сэрүүгээс ухаан мэдрэлгүй ажилласаар байгаад золгоонд очихдоо тамираа барчихсан байдаг. Жаахан нөөцтэй ажиллана шүү гэж хэлсэн ёсоор барилдсан. Бид хамгийн сүүлийн золгооноос хаялцсан. Хэрэв тэр барьц задарвал шодолтоор барилдаан шийдэгдэж магадгүй байлаа.

-Хөлд нь нэг явъя гэж бодоогүй юу?

-Бодсон л доо. Гэвч хөлд орох зай гаргахгүй байна лээ. Тэгээд золгооноос үзье гэж шийдсэн.

-Улсын цол авсан баяраа эргэн дурсвал?

-За даа, яг үнэнийг хэлэхэд гараа атган орилж байсан. Тэгсэн багш нарын өмнө очсон байна шүү. Хяналтаа алдахгүй юу. Нэг харсан чинь багш нар тэвэрч байна. Бөхчүүдийн хувцас солих өрөөнд Ж.Чулуунбат ах, Д.Энхбат арслан хоёр цай өгөөд “Ханах болоогүй. Тайвшир, ахиад даваа хүлээж байгаа шүү гэдэг юм. Би тайван байхыг хичээсэн ч чаддаггүй юм билээ. Манай нутгаас хамгийн сүүлд Ж.Чулуунбат ах улсын цол авсан. Энэ жил Баянхонгороос хоёр цолтон төрсөн болохоор нутгийнхан хөл нь газар хүрэхгүй баярлаж байх шиг байна лээ. Баянхонгороос нэг дор хоёр улсын цолтон төрсөн тохиолдол 2006 онд юм билээ. Б.Сэр-Од, Б.Баянжаргал ах их ойн баяраар улсын начин болж байсан юм. Тэгвэл 12 жилийн дараа Д.Цэрэнтогтох бид хоёр тав давж өргөн олон түмнээ баярлууллаа.

-Тэгсэн нутгийн хоёр зургаагийн даваанд тунасан?

-Цолны баяр намжаагүй байтал зургаагийн даваанд гарлаа. Бараг л амьсгаагаа дарж амжаагүй дээ. Д.Цэрэнтогтох бид хоёр олон таарч, өгөө аваатай барилддаг хоёр. Өнгөрсөн жил нутгийнхаа баяр наадмын түрүү, үзүүрт үлдээд би давж байлаа. Нутгийн хоёр хэн нь ч давсан яахав гээд харгүй сайхан барилдсан. Ер нь тунаж барилдах чинь хамгийн сайхан нь ш дээ. Тэр жил Ч.Ганзориг начин, О.Хангай харцага хоёр арслан цолтой тавын даваанд тунаж барилдаж байлаа. Тэр барилдааныг хараад сэтгэл их огшсон. Тунаж цол авах юмсан гэж бодож байсан чинь ерөөлөөр боллоо.

-Заан цолны даваанд наадмын түрүү бөхийг хамгийн их тэвдүүлж барилдсан бөх бол та. Н.Батсуурь аваргыг хаях боломж танд гарсан даа, уг нь?

-Би учраа бүрээ цуцааж барилдъя гэж бодож гарсан. Аваргатай ч тийм бодолтой өрсөн. Аварга бид хоёр О.Одгэрэл заан дээр хүчний бэлтгэл хамт хийдэг сайн найзууд. Н.Батсуурийн толгойг нэг уургалж аваад алдсан. Би уг нь толгой уургалаад хутгах мэх хийдэггүй хүн. Наадмын бэлтгэл дээр хутгах мэх давтсан нь барилдааны явцад рефлексээр ороод ирнэ лээ. Шал өөр мэх хийгээд л баларсан хүн дээ, би. Түрүүлэх бөхийн аз од нь цаанаа л өөр юм билээ. Угаасаа аваргын бэлтгэл надаас илүү байсан болоод л хаяж байгаа шүү дээ. Нутгийн улсын цолтой ах нар тойрч зогсоод зөвлөгөө өгч, байдаг арга чаргаа хэлж байгаа юм. Улсын цол хүртэж, зарлиг сонссон бөх гэдэг чинь тэс өөр юм билээ.

-Тэгвэл аварга та хоёр чинь нэг багшийн шавь юм байна?

-Энэ жилийн чөлөөт бөхийн Азийн АШТ-ий бэлтгэл дээр Н.Батсуурь аварга, П.Бүрэнтөгс арслан хоёр миний бэлтгэлийг хангаж өгөөд явуулж, би тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм шүү.

-Аварга та хоёр барилдаж дуусаад сүрхий инээлдэж байсан?

-Тахимаа өгөхдөө түрүүлээрэй гэж л хэлсэн.

-Харцага болсны дараа ямар мэдрэмж хамгийн сайхан бэ?

-Би өмнө нь тэмцээн уралдаанд түрүүлж байна гэж зүүдэлдэг юм. Өглөө нь медалиа харах гэхээр байдаггүй нэг тийм харамсалтай юм байсан. Наадмын орой яг өнөөх зүүд давтагдаж байгаа мэт мэдрэмж төрөөд болдоггүй. Сэрээд хамгийн түрүүнд бурхны өмнө тавьсан цолны үнэмлэх тэмдгээ харсан чинь байна шүү (инээв). Би олон барилдаанд сэтгэл дундуур буцаж байсан бол энэ жил цол аваад бүр давуулан биелүүллээ. Уйлах өдөр надад гарч байсан ч инээх өдөр ирдэг юм байна. Нэг өдөр барилдаад авсан цол ч насан турш хадгалж явах өндөр хариуцлага гэж бодож байгаа. Цолондоо эзэн болж, жудагтай бөх болохыг хичээнэ ээ.

-Наадмаар сайн барилдах бөхөд далдын зөн совин мэдрэгддэг гэдэг?

-Их сонин. Зүрххайрхан гэж бидний шүтэн залбирдаг хайрхан байдаг. Тэнд долдугаар сарын 9-ний өглөөний 05:00 цагт бөхчүүд нар мандахыг харахаар болж, бүх бөх уул өөд авирлаа. Тэгсэн тэр ууланд их том эвэртэй сүрлэг сайхан бугыг би олж хардаг юм. Д.Батболд, Ж.Чулуунбат ахад хэлсэн чинь “Чи хийморьтой, сайн байгаа юм байна. Улсын цол авах нь дээ” гэж хэлсэн. Тэгээд уулнаас бууж явахдаа бугын унасан жижиг эвэр олсон. Тэр эврээ малгай тавьдаг хүндтэй газраа нандигнан хадгалсан.

-Долдугаар сарын 11-ний шөнө зарим бөхийн нойр хүрдэггүй гэдэг. Таны хувьд энэ жил нойр хэр сайн авав?

-Наадмын бэлтгэлийн гэрт 20 гаруй хоносон болохоор түүндээ дасах маягтай болно. Долдугаар сарын 11-нд хоёр давчихаад бэлтгэл рүү буцсан. Хэвтэр солигдоно гэж байдаг. Би тэр шөнө бөх унтсан. Өглөө 07:00 цагт сэрээд хөнгөн гүйж биеэ халаасан.

-Наадам өндөрлөсөн орой бол бөөн баяр биз?

-Хамгийн түрүүнд гэртээ очсон. Гэрт олон хүн цуглачихсан, намайг хүлээж байж. Манайхан яасан ч хурдан бэлддэг юм. Мах чаначихсан, тавгийн идээ, боов бэлдээд л. Баярын шок өчигдрөөс тайлагдаж байх шиг байна.

-Харцага маань улсын цолныхоо малгайны тэмдэг залаагаа зэхээд амжжээ?

-Уяачдын баяр наадам дээр цол, чимэг авсан бөхчүүд очиж шагнал урамшуулалаа авдаг уламжлалтай. Сая Д.Батболд багшийн малгайны тэмдгийг зүүгээд явсан юм. Тэгсэн зарим хүн ямар хурдан хийлгээ вэ. Цол авахаа мэдээд бэлдчихсэн юм уу гэж асууж байна лээ.

-Харцага цол авсан бөхчүүд ихэвчлэн цолоо ахиулсан байдаг?

-Тийм шүү. Аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ө.Бат-Орших гээд олон бөх мундаг сайн барилдаж байна. Мөн өнгөрсөн жилийн наадмын их шөвөгт харцага цолтой дөрвөн бөх шалгарсан шүү дээ. Сайхан цол. Би бэлгэшээгээд л байгаа.

-Дэмжиж тусалдаг хүмүүстээ талархсан сэтгэлээ илэрхийлэх боломж олгоё?

-Д.Батболд багш намайг “Мөнхий үсэг” группийн бөх болоход дэмжлэг болсон. Тус компанийн захирал Д.Ганбат ах, ТУЗ-ийн дарга Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг эгчтэй анх уулзуулж, сумын заан байхаас өдийг хүртэл дэмжиж тусаллаа. Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө сан, Хөххотод суугаа Элчин сайд Мөнх-Эрдэнэ ах, Хууль зүйн яам, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ баг, Монголын чөлөөт бөхийн холбоо, БСШУСЯ, БТСГ, Баянхонгор аймгийн ЗДТГ, нутгийн зон олон, эрдэм мэдлэгээ харамгүй зааж зөвлөсөн Ж.Дандар, О.Одгэрэл, Д.Батболд багш болон шигшээ багийн үе үеийн багш нартаа баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүл, нутаг усныхан, Монголын Үндэсний их сургуулийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Би өөрийн сайндаа энэ цолонд хүрээгүй гэж боддог. Олон хүний тус дэм бий. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, жудагтай сайн бөх байхыг хичээнэ ээ.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэр М.Уянга маань “Аз хур” номын дэлгүүрт ажилладаг. “Мөнхийн үсэг” компанийн салбар компани юм. Бид хоёр гурван хүүхэдтэй. Том охин Халиун таван настай, дунд охин Хулан гурван настай. Манайх хоёр сарын өмнө шинэ хүнээ өлгийдөн аваад байгаа л даа.

-Тэгвэл танд давхар баяр тохиосон байна шүү дээ?

-Харин тийм ээ. Отгон хүү Билэгт маань аавдаа харцага цолтой ирлээ.

-Та цагдаагийн албанд хэзээ орсон бэ?

-2011 оноос тамирчин болж очоод өнөөг хүртэл хүчин зүтгэж байна. Ахлах ахлагч цолтой, удахгүй цол ахих сураг дуулдсан.

-Чөлөөт бөхийн ямар тэмцээнд орох гээд бэлтгэлээ хангаж байна вэ, харцага аа?

-Удахгүй Азийн наадам болох гээд манай чөлөөт бөхийн шигшээ баг “Эко” цогцолборт бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Д.Жавхлан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Нутгийн зочин (66.181.161.12)
    Нутгийн уул ус нь түшинэ ээ. Шудрага сайхан барилдсан.Жудагтай сайхан бөх шүү амжилт хүсье
    2018 оны 07 сарын 20 | Хариулах
  • Дархан (183.177.100.238)
    Золбоо хүү олон ч жил биднийгээ баярлуулна даа Шударга байхад амжилт дагаад л байна...
    2018 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.17.58)
    Баянхонгорынхон цайлган, сайхан хумуус байдаг юм. Пунцагийн Сухбат гэж сайхан бех байлаа даа!!
    2018 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.178.63)
    Шинэ харцагадаа халуун баяр хүргий. Цаашдаа улам саЙхан барилдаарай гэж хүсий.
    2018 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.178.63)
    sain boh. saihan ch barildaj unen huceeree tsolond hurlee. ard tumnii itgeliig aldahgui boh shuu. bayr hurgey.
    2018 оны 07 сарын 19 | Хариулах
  • zochin (103.26.195.191)
    Их спортод олон жил урсгасан хөлс хүчийг тань бодохоор та нарыгаа бусдаас илүү дэмждэг дээ.Спортын өндөр амжилт,амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.
    2018 оны 07 сарын 19 | Хариулах
  • Хөдөөний уншигч (202.179.31.40)
    Сайн байна, сайхан ч ярилцлага өгч. Амжилтад ханахгүй, онгироо дэврүү зан гаргахгүй дөлгөөн тайван урагшлаарай дүү минь. Цолыг ингэж л үнэнч авах юм бол сайхан. өөрт хиргүй үзэгч олонд урамтай. мөнгөөр цол худалдаж авч байгаа бөхчүүд жирийн хүмүүсийн нүдэнд яг л хулгайч шиг харагддаг. Хууль бус учраас. Энэ хүү бол мөнчгөрөөрөө бярдаж авсан. Ер нь ч сайн барилддаг. их спортын буян л даа. Сайн байна.
    2018 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин. (202.9.42.8)
    Их спортоор хичээллэж амжилт олсон, барилдааны арга барил сайтай сайн бөх, сайн залуу.
    2018 оны 07 сарын 19 | Хариулах
    • м
      Амжилт сайн байна
      2018 оны 07 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК