Умард Ирландын Йоркшир мужид зохиогдсон NW200-ын ялагч, нисгэгч Жеймс Ковтен Өмнөд 100 холимог уралдаанд осолдож олон бэртэл гэмтэл авсны улмаас нас баржээ. Зүүн Йоркшир дахь ослын үеэр 26 настай тамирчин Станфорд Баднс гэмтэл авснаар эмнэлэгт хүргэгджээ. Зохион байгуулагчдын нэг болох Иллин Линтин Английн эмнэлэгт маш хүнд нөхцөлд байгаа хэвээр байна. Ослын үеэр Жэйми Кокард мөрөө, Майкл Эванс хөл, гараа гэмтээсэн учир хоёулаа эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дрифферээс ирсэн Жеймс Ковтен , 2014 оны “Ulster Grand Prix 250” –д уралдаж түрүүлсэн нь түүний анхны олон улсын авто замын уралдааны амжилт байсан бөгөөд тавдугаар сарын хоёр дахь Supertwin уралдааны Хойд Ирландын “McAdoo Racing”-т уралдаж түрүүлэн анхны “North West 200” шагналыг хүртэж байжээ.
Тэрээр өмнөх жилүүдэд Өмнөд 100-д гурван удаа түрүүлж байсан амжилттай юм. Өмнөд 100 уралдаан нь Молдинг дахь Биллуны хаалттай зам дээр явагддаг аж.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (2)