Ерөнхийн сайдын 105 дугаар захирамжийн дагуу Дорноговь, Архангай, Сүхбаатар, Ховд зэрэг аймаг болон Улаанбаатарын СХД-ийн 22 дугаар хороонд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байна.
ХӨСҮТ болон Глобал сангийн дэмждэгтэйгээр явагдаж байгаа энэхүү үзлэг оношлогоо нь “Эрүүл уушги, эрүүл цус” уриагаар явуулж байна.
СХД-ийн 22 дугаар хороонд урьдчилан сэргийлэх үзлэгт орох шаардлагатай 14000 иргэн байгаагаас энэ удаагийн аянд 7000 иргэнийг хамруулах зорилго тавин ажиллаж байна. Одоогоор 2000 хүн хамрагдаад байгаа талаар СХД-ийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсанг мэргэжилтэн Т.Баярмаа ярьлаа.
Мөн анх удаа зохиогдож байгаа уг аянд иргэд үзлэгэндээ идэвхтэй хамрагдаж, эмчилгээ оношлогооны үр дүн нь хэрхэн гарахаас шалтгаалан аянг цаашид үргэлжлүүлэх тал дээр яригдана хэмээн ярьж байна. Энэ нь одоогийн үзлэгээс гарах үр дүнг Еранхий сайдад танилцуулснаар цаашид аян үргэлжлэх эсэх нь тодорхой болох аж.
Дээрх үзлэг нь ирэх сарын 10-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд гарсан оношийг тухай бүрт нь эмчилж байгаа юм.
Б.Цэрэнлхам