“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэрэмжит “Эрдэнэт хурд-2018” Төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 27-29-ны өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт хотноо болно.
Наадмын эхний өдөр буюу 27-ны өдөр хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болно. 28-нд Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болон азарга , даага, их нас соёолон, эрлийз доод насны морьдын уралдаан болно. Наадмын сүүлийн өдөр Үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваан тэмцээнүүд болох аж.
Л.Сайнбаяр