Чингэлтэй дүүргийн Засаг даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу “Премиум плас” зочид буудлын гадна талбайд үер болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигт нэрвэгдсэн хүнд анхны тусламж үзүүлэх зэрэг сургалт зохион байгуулж байна.
Учир нь аливаа гамшгийн үед мэргэжлийн аврах байгууллагын тусламж иртэл иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалж, аюулгүй байдлаа хангаж, анхны тусламж үзүүлснээр учирч болох эрсдлийг хэд дахин бууруулдаг байна.
Тиймээс өөрийн болон эргэн тойрныхоо амь нас, аюулгүй байдлыг хангаж чадах хэмжээний мэдлэг чадвартай байх нь гамшгийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой байгааг албаныхан онцолжээ.
Тус сургуулилтанд Чингэлтэй дүүргийн онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, шуурхай командын бие бүрэлдэхүүн нар оролцлоо.
Б.Цэрэнлхам