Монголын гэрэл зураг зурагчдын нэгдсэн холбоо, Адууны гэрэл зураг сонирхогчдын клуб, Хийморь групп нар хамтран “Адууны хийморь” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна.
Уралдаанд оролцогчид зөвхөн Монголын гэрэл зураг зурагчдын нэгдсэн холбооны гишүүн байх ёстой бөгөөд хэрвээ биш бол заавал нэгдэж байж оролцоно.
Бүтээлүүдийг наймдугаар сарын 18-нийг хүртэл mongolianphotographers@gmail.com хуудсанд хүлээн авна.
Шагналын сан нэгдүгээр байр нэг сая 500 мянган төгрөг, хоёрдугаар байр нэг сая төгрөг, гутгаар байр 800 мянган төгрөг “хоёр хүн” тус тус шагнах юм байна.
Шалгарсан бүтээлүүдээр үзэсэгэлэн гаргаж, цомог бэлтгэн олны хүртээл болгохын зэрэгцээ Олон улсын адуун сэдэвтэй гэрэл зургийн уралдаанд оролцуулах аж.
Л.Сайнбаяр