Энэ сарын 25, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын зүүн хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 28,29-нд төвийн аймгуудын зарим нутгаар, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас дараах зүйлүүдийг анхааруулж байна.
Үүнд:
-Гэнэтийн үер, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй салхины аюулаас урьдчилсан сэргийлэх,
-Булган, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум зэрэг нутгуудад болох баяр наадмын өдрүүдэд усархаг бороо орж, үер буух эрсдэл байгаа тул урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, гамшгаас хамгаалах орон нутгийн албадын автомашин техник, хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоог хангуулж ажиллах,
-Эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг ханган, аюулт гамшиг үзэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай ирүүлж байхыг үүрэг болголоо.
Б.Цэрэнлхам