Куветийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төрийн ордон барих 12 сая ам доллараар “Түлэнхийн төв” барихаар болсон. Энэ хүрээнд эмнэлгийн барилгыг ирэх есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Санхүүжилтийн асуудал хэсэг хугацаанд шийдэгдэлгүй гацсан ч Сангийн яам шийдэж өгчээ.
Дашрамд, Түлэнхийн төвийн асуудал 2010 оноос улбаатай. Анх 2010 онд энэ төвийн барилга баръя гэдэг асуудал эхэлж байсан. Харамсалтай нь, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан ч санхүүгийн асуудал шийдэгдэхгүй явсаар 2015 он хүрээд байв. Нэгэнт барилгыг ашиглах боломжгүй болсон учир одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг хэсэг болгон ажиллуулж байгаа юм.