зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: Тархиа хөгжүүлье гэвэл хоолноос соёлтойгоор татгалзаж сурах хэрэгтэй

2018-7-31
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа. Архангай аймгийн Өгий нуурт болсон Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчийн ангилалд оролцсоных нь дараахан түүнийг ярилцлагад урьсан билээ.

 

-300 метр сэлж, таван км дугуй жийж, хоёр км гүйж барианд орлоо, Та. Триатлон үзэхэд л тэсвэр тэвчээр шаардсан спорт гэдэг нь илт байлаа. Оролцоход ямар байв?

 

-Маш сайхан байна. Ядарсангүй. Шинэ төрлийн экстрим спорт Монголд хөгжиж байгаа нь сайхан байна. Энэ сайхан спорт руу нэг ч болов хүний анхаарлыг хандуулах, уруу татах гэсэндээ оролцлоо. Түүнээс биш түрүүлэх гэж уралдсангүй.

 

-Та энэ удаагийн триатлоны улсын аваргад оролцох шийдвэр хэзээ гаргав. Бэлтгэл хэр хийсэн бэ?

 

-Хэдэн жилийн өмнөөс л Триатлоны холбооныхон та спортын хүн, манай зохиодог тэмцээнд оролцохгүй юм уу, ирж тэмцээн үзэхгүй юм уу гэдэг байсан. Би үзэх юмсан, бүүр оролцох юмсан гэж бодно. Тэгсэн мөртлөө өөрийгөө голно. Чадахгүй мөртлөө очиж хүмүүст дараа болоод яахав гэж бодоод цааргалаад байсан. Харин энэ жил Триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Жаргалсайхан урилга гардууллаа. Хичнээн жил хэлүүллээ, очихгүй байх эвгүй юм даа гэж хүндэтгээд очъё гэсэн. Гэтэл Жаргалсайхан, “Та зүгээр нэг очих биш, тэмцээнд оролц” гэсэн. Тэмцээний удирдамжийг сонссон чинь болмоор ч юм шиг. Сонирхогчдын ангилал нь боломжийн, оролцож болмоор санагдсан. Гол нь би түрүүлэх нь чухал биш, оролцож нэг ч гэсэн хүнийг энэ спорт руу уруу татах нь л чухал байлаа.

 

-Бэлтгэл…?

 

-Яг ингээд өөрөө уралдахад туршлага дутаж байна. Дугуй, гүйлт дээр бол бусдаас дутаад байх юм алга. Сэлэхэд жаахан хүнд байлаа. Би ер нь сэлэх дуртай, гайгүй сайн сэлчихдэг байсан юм. Харамсалтай нь шөрмөсөө таслуулаад түүнээс хойш мөр мултардаг болчихсон. Мөрний аяга нь сэтэрчихсэн. Тийм учраас хамаагүй даллахад эвгүй байлаа. Мөрөө гэмтээснээс хойш хэдэн жил би ерөөсөө сэлээгүй л дээ. Сая бараг далласангүй. Мэлхий самралтаар явсан. Тиймээс аргагүй хоцорсон л доо. Сэлэлтээс бол ядраагүй, гэхдээ л хоцорсон. Мөрнийхөө мултралаас сэргийлж сэлэлтийнхээ аргыг өөрчлөхгүй бол өмнөх шигээ хүчтэй даллаж сэлж болохгүй байна.

 

-Гэхдээ та яагаад усандаа босоод алхсангүй вэ. Зарим тамирчин ядрахаараа алхаж харагдсан?

 

-Би дүрмээрээ явах гэж их хичээлээ. Надад нэг ч алхаж болохгүй, дандаа сэлээрэй, ядарч байгаа бол зогс, эсвэл сэлэлтийнхээ аргаа өөрчил, харин алхаж л болохгүй гэсэн. Би тэр дагуу сэлээд байлаа. Нөгөө хэд маань яваад байдаг. Би буруу үлгэр үзүүлж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч байсан нэг хачин нөхөр ирчихээд л зарим нэг хүн шиг гүйгээд байж болохгүй л дээ. Сонирхогчийн зарим нь яваа л биз. Би бол тэгж болохгүй. Анхнаасаа л журмыг ганц ч зөрчиж болохгүй гээд сэлчихсэн. Дугуй руу шилжихэд би өмнөх хүмүүс маань хэр зэрэг хол явсан бол гэж бодохгүй юу. Анзаарч харж байсан. Сонирхогчдын ангилалд оролцсон тамирчдаас юу анзаарагдсан гэхэд дугуй унахдаа өөд газар араагаа удирдаж чаддаггүй юм байна. Араагаа удирдаж явахгүй бол өгсөх зам их хүнд байдаг. Тэгж явахаар их ядардаг. Хоёр тийшээ найгаад л их хүнд явж байгаа нь анзаарагдсан. Дугуй байнга унадаг надад бол энэ нь боломж. Би ганц хоёроор нь гүйцээд гүйцээд явсан. Гэтэл уралдааны зам тавхан километр. Энэ бол дугуйн дээр маш ойрхон зай. Дорхноо ороод ирсэн. Дахиад нэг тойрог хийсэн бол бүр илүү олон тамирчныг гүйцэх боломжтой байлаа. (инээв) Сонирхогчийн тэмцээнээс юу анзаарагдсан гэхээр сэлэлтдээ илүү анхаараад гүйлт, дугуй хоёрын зай арай богинохон санагдсан. Гүйх замд зарим тамирчин алхаж байгаатай таарсан. Шогшиж ч байсан. Би бас залуусынхаа хор шарыг хөдөлгөөд өмнөх тамирчиндаа дөхөөд очихоороо “За гүйцлээ шүү” гэж байгаа юм. Залхуураад шогшоод эсвэл алхаад явж байсан хүмүүс чинь намайг гүйж байхыг хараад гүйж эхэлж байгаа юм. Ялангуяа миний өмнө 150 метр орчмын өмнө нэг махлаг залуу ядарсан байртай явж байсан. Намайг харангуутаа л гүйчихсэн. Эргэж хараад л гүйгээд байсан. Яг барианд бараг зэрэгцээд орсон. Тэр залууд бас өрсөлдөөнтэй сайхан санагдсан байх гэж найдаж байна.

 

 

-Ирэх жилийн Триатлоны улсын аваргын тэмцээнд орох уу гэж асуувал эртдэхгүй байх?

 

-Амьдрал баян. Гэхдээ зав зай гараад сэлэлтийн бэлтгэл жаахан хийчихвэл оролцоно оо. Гэхдээ сонирхогчийн ангилалд биш элит ангилалд ороод үзье гэж бодлоо. Илүү сонирхолтой байж магадгүй. Дэлхийн залуусын сонирхлыг маш их татаж байгаа спорт манайд хөгжиж байгаад би ч бас хувь нэмэр оруулмаар байна. Уулын цана, триатлон гээд экстрим спортууд манай улсад орж ирж байгаа нь зөв хандлага.

 

-Сонирхогчдын ангилалд оролцсон тамирчдаас олны анхаарлын төвд яах аргагүй та байлаа. Таныг илүү их анхаарч ажиглалаа л даа. Сэлэлтын дараа дугуй руу шилжихдээ та урдаа байсан арваад тамирчныг гүйцэж түрүүлсэн, гүйлт дээр бас нэлээд тамирчныг ардаа орхисон. Энэ хоёр төрлийн зам илүү урт байсан бол танд боломж бас тэр хэрээр нэмэгдэх байсан болов уу гэж үзэгчийн хувьд анзаарагдсан…

 

-Мэдээж энэ хоёр төрөл надад илүү ойр байсан. Дугуй унах, гүйх гэдэг бол миний байнгын бэлтгэлтэй байдаг төрөл. Элит ангиллын дугуйн зам, гүйх тойрог гурав дахин хол байсан. Тэгэхээр сэлэлтээрээ алдсаныгаа нөхөх боломжтой юм билээ.

 

-Элит дээр жишээ нь сэлэлтээр түрүүлсэн залуу барианд орохдоо нэгээр гарч чадаагүй.

 

-Тэгсэн, бас Гансүх гээд залуу сэлэлт дээрээ дундуур орж ирсэн. Хашир туршлагатай тамирчин, дугуйгаараа нөхөөд, гүйлтээрээ бас нөхөөд яг барианд хоёроор орж ирсэн. Гурван төрлийн аль алинд нь тэнцүү бололцоо олгох нь ийм л ашигтай юм билээ.

 

-Таныг “IronMan” клубын тамирчин гэж зарлаж байсан. Энэ клубт бэлтгэл хангасан уу?

 

-Нарнаа гэж триатлоны спортыг Монголдоо хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж яваа залуу байдаг юм. Надтай хамт дугуй унадаг залуу л даа. Триатлоны тэмцээнд оролцох урилга авчихаад энэ тухайгаа Нарнаад хэлсэн. Олон жил сэлээгүй гэдгээ ч хэлсэн. Тэгсэн хамтдаа хоёр, гурван бэлтгэл хийгээдхье гээд өөрийн клуб дээрээ урьсан. Нарнаа “IronMan” клубын тамирчин юм билээ. Тэгээд л энэ клубын нэр дээр орлоо. Энэ баг маань байгуулагдаад гуравхан сар болж байгаа юм билээ. Гэсэн ч амжилт дүүрэн оролцсон.

 

-Үнэхээр төмөр хүмүүс л энэ спортыг сонгож хичээллэх юм байна гэж бодогдсон шүү. Задгай усанд сэлээд л, шууд дугуйгаар олон километр уралдаад л, гүйгээд л.

 

-Ironman-ууд 10 орчим км усанд сэлээд 180 км дугуйгаар жийдэг, 42 км гүйдэг юм билээ. Дэлхийн рекорд 8.30 цаг байдаг. Төмөр хүн гэхээс аргагүй. Олимпийн төрөл нь 1500 метр сэлээд 40 км дугуйгаар явж, 10 км гүйдэг. Чадвал би олимпийн замыг туулъя гэж бодож байгаа. Хамгийн гол нь сэлэлт дээр л бэлдэх хэрэгтэй байгаа.

 

-Задгай ус сэлэхэд өөр байна уу?

 

-Арай өөр юм байна. Усан санд баримжаатай. Доороо шугамтай, ус тунгалаг. Тэгээд явах зам ойлгомжтой. Маш тухтай нөхцөлд бид бассейнд ордог юм байна. Харин нуурын ус бол замаг, шороо шавхайтай, булингартай. Хаана сэлж байгаа нь баримжаалахад хэцүү. Би жишээ нь анх гарахдаа бөмбөлгөө харалгүй нэлээд цаашаа явчихсан. Элитийн төрөлд нэг эрэгтэй тамирчин буруу замаар яваад буцаад нэлээд цаг алдаж байгааг та хэд харсан л байх. Нуурын ус сэлэлтийн техник бас нэлээд шаарддаг юм байна. Бассейнд бол толгойгоо өргөх ямар ч шаардлага байхгүй, бүх юм харагдаж байдаг. Хүйтэн ус руу орж байгаа учир зарим тамирчин шөрмөс татаж байна лээ. Миний хувьд тийм асуудал гарсангүй.

 

-Дугуйн бэлтгэл бол танд хангалттай байдаг биз дээ?

 

-Би өөрөө дугуй унах их дуртай. Өдөр болгон биш гэхэд долоо хоногтоо дөрвөөс таван удаа дугуйгаар явчихна. Нэг явахдаа 30-40 км явчихдаг болохоор гайгүй л дээ.

 

-Богд уулыг та бас тойрдог байх аа. Хэдэн км байдаг юм бэ?

 

-110 км байдаг юм.

 

-Богд уулыг гороолоход хичнээн цаг зарцуулдаг вэ?

 

-Зургаан цаг л явдаг юм. Тасралтгүй жийхэд зургаан цаг л болдог. Хааяа бэлдсэн хөнгөхөн зүйл иднэ, ихэнхдээ зөвхөн ус уугаад л явчихдаг. Залуусыг би бас Богд уулаа дугуйтай тойроорой гэж уриалдаг юм. Их гоё, гороолж байгаатай адилхан санагддаг.

 

-Та зундаа Богд уул руу хэдэн удаа явж амждаг вэ?

 

-Хоёр удаа л явдаг. Цаг заваа зохицуулна, хамт явах хүмүүсээ харна. Хоёроос илүү хэтрэхгүй юм аа.

 

-Дугуйгаар бол багаасаа хичээллэсэн үү?

 

-Хар багын л дугуй унадаг байсан. Сүүлд Ерөнхий сайд байхдаа нэлээд эрчимтэй унаж эхэлсэн. Ерөнхийлөгч байхдаа ч унадаг байсан. Солонгост эмчлүүлж байхдаа Хан мөрний эргээр дугуйгаар их явсан. Эмч нар ч зөвлөж байсан. Таны зүрх судасны үйл ажиллагааг сайжруулахад дугуй унах, гүйх их чухал. Тийм учраас байнга дугуй унаж, гүйж байгаарай гэж зөвлөж байсан. Хан мөрний эргээр дугуй унаж, Ёидогийн цэцэрлэгт хүрээлэнд гүйдэг байсан.

 

-Одоо өглөө бүр гүйх цаг гарч байна уу?

 

-Нэг хэсэг би өдөр болгон гүйдэг байлаа. Сүүлийн үед дугуйгаа арай илүү унаж байгаа. Хамт дугуй унадаг хүмүүс маань ч их сонирхолтой. Өөрөөсөө илүү хүмүүстэй хамт дугуй унах гоё байдаг. Чирэгдэж, өөрийгөө хурцалж унадаг. Нарнаа, Өлзий-Орших гавьяаттай би жишээ нь дугуй хамт унадаг. Унах техникийг нь харж туршлага судлах жишээний. Гүйлтэн дээр Буджаргал гээд мундаг залуутай хааяа хамт гүйдэг. Даанч Буджаргал маань гүйнэ гээд тив алгасаад явчихдаг. Тэгэхээр хамт гүйх хүнгүй болчихно. (инээв)

 

-Та өглөө хэр эрт босдог вэ?

 

-Янз бүр л байдаг. Сая ууланд гарах гээд нэлээд эрт босч бэлтгэл хангасан. Уулыг басч болохгүй. Тулгатай хамт (МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сурв) өглөө тав хагасаас зургаагийн хооронд уулынхаа бэлд очоод дээшээ авирдаг байсан. Эсвэл Мөнхсайхантай хамт уулын бэлтгэл хийнэ. Мөнхсайхан гэж манай намд байдаг, өмгөөлөгч залуу бий. Уулын орой руу шууд авирдаггүй. Ташуу ташуугаар тэшиж гардаг юм. Түүнтэй хамт бас тэгж тэшиж, ташуу замаар уул руу гардаг. Мөнхсайханы философи их гоё. Тэр заавал орой дээр гарах биш, гүйж жаргалыг эдлэх гэдэг юм. Заавал ядраад л орой дээр гарна гэж зүтгээд л “Хөөх ямар хол юм” гэж ялархаж бодохгүй, зүгээр л жаргаж гүйж байна гэдэг. Өглөө 6.50 гэж гүйдэг залуу. Биедээ ачаалал өгөөд сэтгэл зүйн хувьд жаргаж гүйдэг залуу. Ингэж гүйдэг болсноосоо хойш арван кг хаячихлаа гэж байна лээ. Ер нь спортоор хичээллэхийн хамгийн наад захын ашиг тус биеийн жингээ хэвийн хэмжээнд барих боломжтой. Жин гэснээс хүн өөртөө хоолны дэглэм тогтоох ёстой гээд би нэг шог яриа хэлдэг юм. 35 нас хүртлээ хүн юу дуртайгаа, хоногт хэдэн ч удаа хамаагүй ид, чи шингээж чадна. 35-45 нас хүртлээ арван жил чи өдөрт гурван хоол идэж сур. Өглөө, өдөр, орой. Түүнээс илүү хэрэгггүй. 45-55 насны хооронд оройн хоолноосоо хааяа татгалз. 55-65 насны хооронд оройн хоол бүү ид. 65-75-ын хооронд ганц хоёр цагаан хоол идэж бай. 75-85 насанд цагаан хоолонд ор. 85-аас дээш насанд өдөр бүр цагаан хоол ид гэж хэлээд байгаа юм. Хүн ерөөсөө мөнхийн 25 настай юм шиг сэтгэж хооллож болдоггүй юм байна. Өдөрт хичнээн удаа хооллоод л, би багадаа дуртай байсан юм гээд хурц хоол идээд байвал чиний бие эсэргүүцдэг юм байна. Биедээ буруу ачаалал өгсөөр байгаад зүрх судас, тархины судасны хатуурал болно. Энэ хэд бүгд буруу хооллолттой холбоотой байдаг. Хүн ер нь хэд ч наслаж болно. Гагцхүү тэр хугацаандаа эрүүл сэтгэдэг байх ёстой. Хүн яах гэж амьдарч байгаа билээ дээ. Зүгээр нэг төмс ногоо шиг байж болохгүй биз дээ. Сэтгэж чаддаггүй, бодож чаддаггүй бол утгагүй биз дээ. Эрүүл сэтгэдэг байхын тулд хоол болон спорт маш чухал. Хүн төрөхдөө л програмчлагдсан мэт зарим хүн ярьдаг. Үгүй шүү дээ. Хамгийн энгийнээр хэлэхэд зовоох тусам бие чангардаг. Оюун ухаан ч мөн адил. Ямар нэг хэл суръя гэж хичээх тусам оюун ухаан хөгшрөхгүй. Залхуураад л байвал эрт хөгширнө. Бие ч, оюун ухаан ч тэр ялгаагүй. Хөдөлмөрлөвөл хөгширдөггүй. Харамсалтай нь манай монголчууд эрт хөгшрөөд байна. Залхуураад байна. Оюун ухааны хувьд хэзээ ч залхуурч болохгүй. Германууд яаж байна. Тэтгэвэрт гарлаа, дахиад л дээд сургуульд сурч байна. Намайг Ерөнхийлөгч байхад манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан герман хүн “Би удахгүй тэтгэвэрт гарна. Нутагтаа очоод дээд сургуульд орно. Монголд ирээд Буддын шашны нарийн философи хоосон чанарын тухай их сонирхдог боллоо. Тиймээс Буддын судлалаар дээд сургуульд сурна, цол хамгаална” гэж байсан. “Би Германдаа очоод тэтгэвэрт гарна. Гэхдээ дахиад сурна. Миний хувьд дахиад амьдрал эхэлж байна” гэж байсан. Тийм гоё зорилготой.

 

-Таны хоолны дэглэмийг сонирхож болох уу?

 

-Би оройн хоол огт иддэггүй. Өдрийн хоолноос хойш хоол иддэггүй. Өдрийн хоолоо хамгийн оройдоо 15 цагт иддэг. Тэгж тогтоод 15 жил болж байна. 1982-1984 онд Зохиолчдын холбоонд байхдаа О.Дашбалбар бид хоёр цагаан хоолтон болж байсан. Одоо ч гэсэн заримдаа бүтэн өдөр цагаан хоол иддэг. Ний нуугүй хэлэхэд тэр бүхэн нөгөө айхтар өлсгөлөнгийн үеэр надад тус болсон. Бясалгал, спорт, цагаан хоолны дэглэм тэр үед надад их тус болсон. Амьдрал баян, юу ч тохиолдож болно. Тэр үед хоолоо зохицуулж, оюун ухаанаа удирддаг байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Өглөөдөө би махан юм иддэггүй. Хүнд хоол идье гэвэл өндөг идчихдэг. Өглөө овьёосны, гурвалжин будааны чанамал каш иднэ. Талх масло, жимсний чанамал идчихнэ. Манай Цолмон маш сайхан каш хийдэг. Өдөр хоол иднэ. Би нэг их хоол голоод байдаггүй юм. Заавал тийм хоол иднэ гэсэн юм байхгүй. Зохиолчдын холбоонд байхдаа цагаан хоолтон болж байх үед “Цог” сэтгүүлийн Ч.Нацагдорж хэлж байсан. Сахал Нацагдорж гэдэг юм даа. Их амьдралын ухаантай хүн. Тэрбээр, Дашбалбар бид хоёрт “За хоёр залуу сайн байна. Гэхдээ юу ч идсэн хамаагүй сэтгэл чинь л бохирдохгүй байх нь чухал шүү. Түүнээс цагаан хоол идсэнээрээ ариухан сэтгэлтэй болчихдог юм биш шүү. Гэхдээ юу ч идсэн шингээж чаддаг болвол зүгээр шүү гэж хэлж байсан” гэж байсан. Тэр үгийг би одоо ч санаж явдаг. Яахав хоол сэтгэлд бас нөлөөлнө л дөө. Махан хоол хүнийг догшин болгодог талтай. Хэтэрхий хурц хоол л идэхгүйг хичээдэг. Түүнээс биш тийм ч хоол иддэггүй, ийм ч хоолонд дургүй гэдэггүй. Миний хооллох философи бол хоолыг олуулаа идэх. Гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө хооллох дуртай. Олуулаа идсэн хоол шингэц ч сайн байдаг. Дээр үед хүн түүхий мах идэж байх үедээ тархи толгойны хөгжил гэж бараг байгаагүй. Хүний бүх цус түүхий махыг боловсруулахад дайчлагдаж байсан. Харин гал гэдэг айхтар гоё нээлт хийснээр тархины хөгжилд хувьсгал авчирсан. Гал дээр хоолоо болгож иддэг болсноор хүн төрөлхтөн сансарт ниссэний дайтай л нээлт хийсэн. Галыг яаж дээдэлдэг байсан нь Ховдын Цэнхэрийн агуй дахь гал манаж байсан ул мөрөөс харагддаг. Хэдэн мянган жил гал манасан мөр тэнд байдаг. Болсон хоол иддэг болсноос хойш хүний ходоодны үйл ажиллагаа эрс багасаад цус нь тархиа хөгжүүлэхэд дайчлагдсан. Хүн төрөлхтөн тэгж хөгжсөн нь үнэн юм чинь бид одоо ч гэсэн ходоодондоо их ачаалал өгч яах юм. Тархиа ажиллуулахын оронд ходоодоо ажиллуулж яах юм, тийм үү. Эцсийн эцэст хүн ходоодныхоо төлөө амьдарч байгаа юм уу, тархиараа ажиллаж амьдрах гэж байгаа юм уу гэдэг л асуулт гарч ирнэ. Ходоодныхоо төлөө амьдарч байгаа бол одоо яая гэхэв. Олдсон газар бүртээ идээд л явахаас. Тархиа хөгжүүлье гэж байгаа бол хоолноосоо санаатайгаар, соёлтойгоор татгалзаж сурах хэрэгтэй. Хоолноос татгалзлаа гээд хүн өлсдөггүй юм. Магадгүй илүү баяр баясгалантайгаар эрүүлээр өөрийгөө удирдаж сурдаг. Эрүүл биед саруул ухаан гэдэг дээ.

 

 

-О.Дашбалбар гуай та хоёр 1982 онд яагаад цагаан хоолтон болохоор шийдэж байсан юм?

 

-Яахав, тэр үед буддын шашныг тогтолцоо маань хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Бид тогтолцоотойгоо зарим зүйл дээр бас санал нийлэхгүй байлаа. Сайн юмны хажуугаар саар зүйл ч байсан. Тэрэнд шүүмжлэлтэйгээр хандаж байсны нэг нь энэ. Шүүмжлэлтэйгээр хандахдаа яадаг байсан гэхээр хориотой зүйл рүү тэмүүлдэг байсан. Буддын шашин хориотой байсан, тэгэхээр буддын шашныг судалсан. Хориотой ном уншсан, хориотой дуу хөгжим сонссон. Энэ дуун дээр юу өгүүлсэн болоод хориод байдаг юм гээд сонирхож судална. Би орос сургуульд сурч байсан болохоор оросоор ойлгоно, англи хэл үзсэн болохоор англиар ойлгоно. Надад давуу тал байсан л даа. Тэгээд буддын шашин нэгэнтээ л Монголын нэг том соёл юм чинь илүү гүнзгий судалъя гээд судалсан. Гүнзгий судлахын тулд өөрөө бас тэр орчинд орох ёстой болдог. Тэгээд л цагаан хоолтон болж байлаа. Буддын шашин судлахаар өөрийн эрхгүй мацаг барих соёл, махнаас татгалзах соёл, аливаа амьд амьтанд хор учруулахгүй байх соёл гээд л бүгдийг өөр дээрээ тусгаж авдаг. Цагаан хоолтон болох маань тэр үед оюуны хэрэгцээ байлаа. Бид хоёр бие биенийгээ зоригжуулж байсан учир цагаан хоолтон болж чадсан. Муу зүйл байгаагүй. Гэхдээ тухайн үед махыг орлох юм бараг байсангүй. Сүү цагаан идээ ч ховор байлаа. Бид хоёрын хоол чанасан төмс, жигнэсэн лууван байцаа, будаа л байлаа. Аарц цөцгий нүдний гэм. Цагаан хоолтон байх амар биш байсан ч маш гоё байсан. Миний хувьд уураг дутагдаад цус бүлэгнэлт удааширч эхэлсэн. Аав, ээж санаа зовоод ятгаад, уургаа нөхөхийн тулд эргээд хоёр жилийн дараа маханд орж байсан. Мах орлох өөр зүйл олдоогүй учир махан хоол идэж эхэлсэн. Гэхдээ тэр үеэс эхлээд өөрийгөө удирдахад маш амар болсон.

 

-Та бясалгал хийж байгаа юу?

 

-Одоо тэр болгон амжихгүй. Хааяа маш богино хугацаанд бясалгана. Бясалгал хийх маш гоё, гэхдээ хэцүү. Өөрөө өөртэйгөө л тэмцдэг. Хүний оюун ухаан өөрөө саваагүй сармагчинтай адилхан гэдэг. Нэг ч тийм юм бодоод, нэг ч өөр юм хүсээд л. Тэр саваагүй сармагчинг гинжилж нэг газар суулгаж сурна гэдэг их хэцүү. Бясалгал бол оюун ухааны маш гайхалтай дасгал болдог. Худлаа юманд маш их хууртдаг гэдгийг бясалгал мэдрүүлдэг. Нөгөө газар байхдаа ч би бясалгал хийж байсан. Мэргэн хүмүүсийн номыг уншиж байхад хүн бясалгал хийгээд сурчихвал хүн өөрөө бясалгал хийхгүй бясалгаж амьдардаг болчихдог юм билээ. Явж байхдаа, хоол идэж байхдаа, хүнтэй ярьж байхдаа хүртэл бясалгаж байдаг болчихдог гэнэ лээ. Тэр бол дараагийн шат байх аа.

 

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ
Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • Зочин (122.201.26.172)
    Танд амжилт хүсье. таны орон зай улс төрд үнэхээр дутгадаж байна. Цаг хугацаа бүгдийн гэрч, таны үнэн өдөр ирэх бүр тодорсоор байна. Ялласан хүмүүсийн нойр нь хүрдэггүй үргэлжийн айдастай байдаг л байх даа.
    2018 оны 08 сарын 24 | Хариулах
  • bat (202.9.40.144)
    Munag hun shuu.togolsiin mundag hun triatlon shan sport
    2018 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.21.15)
    Alivaad avah geehiin uhaanaar handiya daa.Ene hunii chin setgeliin yariltslagaas avah yum ih bn .Hun amid yavaa hedhen nasaa ataa horsol shunal tachaald zoriulaad yanav .Tanid buruu zuil ih bgaa gehdee ta Elite. gentlemen
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
  • erka (66.181.181.99)
    BI URIDNA ENHBAYRIIG UZEN YDDAG BAILAA GEHDEE ZARIM NEGEN ALDAATAI ZUIL BAIGAA ODOO ERGEED TOM ALBAND OCHBOL MEDLEGUI SHUNALTAI AH DUU NAIZ NOHDOO TORIIN ALBAND SHAHAJ BOLOHGUI SHUU ER HUN TUGCH BARIDAG TUGALCH HARIULDAG ALI ALINIIGNA UZLEE ARD TUMNIIHEE DUND YBJ UZLEE YG UY HIIHEE SAIN MEDEJ BAIGAA BAIH YRIJ BAIGAA ZUILEE SAIN HIIBEL ENE ULS SHUUD BOSOOD IRNE SHUU ETSESTNI HUZUUGUI ELBEGEED SAIN HARIUTSLAG TOOTSOOROI
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.224)
    Н.Энхбаяр авилгалын загалмайлсан эцэг гэдэг нь үнэн. Энэ хүний дэмжлэгээр М.Энхболд, СүБатболд, С.Баяр, Жастын Батхүү, Бадамжунай, Гаалийн Баатар зэрэг авилгалчид улс төрд орж ирсэн. Мөн эхнэр Цолмонгоо толгой дээрээ гаргаж, хөрөнгөний төлөө дүү Н.Энхтуяа, Шийлэгдамба нарыг золиослосон. Одоо улс төрд орж өшөө хонзон авах зорилготой. Түүнд Монголын ард түмэн яаж амьдрах нь падлий ч байхгүй.:
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    тарвагаа чи энхбаярын хаана ч хүрэхгүй. зайлаа ч гэх шиг.
    2018 оны 08 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.41.25)
    Одоогийн залуус энэ Энхбаяраас сурах юм их бий шүү. Ядаж төрсөн биеэ гахай шиг авч яюсан даа ичиж хоол унд спортод анхаарч гүйж бай. ЯДаж л жүжиглэж байгаа гэж үзэж байгаа бас жүжиглээдч болов хоолоо сойж гүйж сур. Ихэнх нь жүжиглээд ч болов ингэж чадахгүй байна. Дарга болох дуртай харин шоронд ороод л нэг ч хоног болж чадахгүй шалчийх нь ичгивтэр юм шүү.
    2018 оны 08 сарын 04 | Хариулах
  • Yasan hanaj tsaddaggui jujigchin bee (27.123.214.109)
    Zailaa. Sxan jujiglej bnaa
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.195.130)
    ямар удаан блгаад бгаам бэ? ийм балайр юм аа авч хаял даа.
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • kkk (202.9.40.1)
    Mongol ulsiig odoogiin avilgald avtagdsanii ehleliig tavisan hun ene sh de. Yaaj ch gegeereed nemergui bh da. Hun yamar bsn yag ter heveer uldene . Hulgaich gj todorhoilno ene huniig
    2018 оны 08 сарын 03 | Хариулах
  • Иргэн (182.160.4.211)
    Амжилт хүсье. Урт удаан насалж эх орныхоо хөгжилд оруулж гүйцээгүй хувь нэмээрээ оруулаарай. Муулах хүн 300метр сэлчихээд олон юм яриарай. Жижиг алдааг нь монголын ард түмэн уучилж, энэ хүнийг дэмжих хэрэгтэй. Бусад нь энэ хүнээс их хувилдаж идчихээд аалзны тор болчихоод бна. Энэ торыг тасчин хаях хэрэгтэй
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • Иргэн хүн (139.5.219.73)
    Үнэхээр мундаг хүн. Би энэ хүний үзэл бодол өнгө аясаас хэзээч урваагүй. Хүндэлсээр ирсэн.хүндэлсээрч байх болно.Та одоо энэ монгол улсаа аврах цаг нь болжээ. Танаас өөр хүн алга.хүмүүс минь дэмжээрэй.ер нь хараад сонсоод ажиглаад байхад .Н. Энхбаяр таныг гэх хандлагандаа эргээд орсон байна шүү ард иргэд чинь. ТАНД ИХ АМЖИЛТ ХҮСЭЕ.баярлалаа
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • Tsoyuna5 (27.123.212.132)
    Таны зоригтой тууштай занг тань хүндэлдэг. Буддын сургаалын номыг аль эрт олны хүртээл болгосныг, мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг тодорхойлсон,мянганы зам төслийг эхлүүлсэн үнэлж явдаг иргэн хүний хувьд. Том албанд байхдаа ард түмнээсээ хэт тамраад тойрон хүрээлэгчдийнхээ ваакууид ороод буруу явчижээ гэж харамсдаг. Танд амжилт хүсье. Хашир хүн гэж... хэлдэг гэдэг. Хонзогнож болохгүй шүү.
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • бат (66.181.160.24)
    одоо улсаа хөгжүүлэх цаг болсон танд амжилт хүсье
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
    • Yu shaagad bgan hogjvvleh tsag ene hvnd bsn shvvdee yasn muu lalar
      2018 оны 08 сарын 01
  • alzagnyyr (103.212.119.156)
    erh chuluu mungu en hynd ih bn aaa zyni tyrsh l end tendgyi vbj bhiin say ulgii altai 5 bogdd vbj bsn ih mungu idjeee haa saigyi ll tenj vbhiin hymyyst haragdaj uuriiguu haryylj bgd erfej ireh n eee
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
    • Ariunaa
      Bitgii huts
      2018 оны 08 сарын 01
    • Narantuya.D
      Za bitii balair. Haranhui teneg ee hend gaihuldiin. Ooro yu ch bish yumnuud l yag cham shig hutsaj bdiin za.
      2018 оны 08 сарын 01
  • зочин (103.26.194.247)
    одоо байгаа ерөнхийлөгч ухаантай оронцогийг хараад өмнөх төрийн өндөрлөгүүд ямар мундаг хүмүүс байгаа вэ гэж бодох боллоо
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
    • Naraa
      Yag vnen. Tiim shvv.
      2018 оны 08 сарын 01
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    Ene hun buhniig zow bailgah bolomjtoi baisan odoo chono mahnaas garaw gedeg eswel muur bagshiin ulger l boloh bolwu daa. Mongolchuudaa uhaantai l baigaasai daa.
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • Ok (66.181.161.81)
    Mundag yumaa odii nasnii hun ingej ywna gej sansangui basal amargui dawaashdee.
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (43.242.243.28)
    Энэ хүн л Монголыг аврана !
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • Балт (66.181.190.190)
    Энхбаярыг муулах бас л том хонзонгууд явж байна шүү. Энэ хүн 60 гарчаад гялалзаж байна. Та нар чадах уу. Та нар 60 байтугай, 40 хүрчээд шал хөгшин зөнөгүүд болчихсон байдаг биздээ. Би бахархлаа, саак юмаа. Нийгмийг яаж ийгээд л өнгөлөөд байхымаа.
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.12)
    Энэ нөхөр эхнэртэйгээ нэг ч өдөр хувийн бизнес хийж үзээгүй атлаа одоо ямар орлогоор амьдарч байдаг хүн бэ? Жирийн өндөр настны тэтгэврээр л лав ингэж амьдрахгүй дээ!!! "Улсаасаа баян Ерөнхийлөгч" гэж цоллуулаад байсан нь ортой юм биш биз??????
    2018 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.41.166)
    Yag setgelee neej nii nuugui yarijee ene hun bol eldebtei erdemtei uhaantai undur bolobsroltoi
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.18.99)
    Яаж ингэж өөрийгөө болон бусдыг хуурдаг нөхөр вэ? Үүнийг уншаад үнэмшээд хууртагдана гэвэл түй май гэж хэлье дээ.
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
    • Б.Наранцэцэг
      Тэмцээн үзээд ирлээ.үнэхээр л эр зориг гэж.ихийг бүтээхийн хүсэл эрмэлзэл үзлээ.өөрөө хойтон очиж хамтдаа уралдаарай.ямар их чармайлт вэ.хүн болгон ийм тэвчээртэй бол бидний монгол олширно доо. Хөдөлмөрч хүний хөлс дусалж байхад.шүүмжлэгч хүний шүлс нь үсэрч.шар нь буцалдаг гэж үг бий дээ.Ард түмэн билгийн нүдтэй
      2018 оны 07 сарын 31
    • ард
      чамд ямар их хорсол үзэн ядалт байна вэ ахын дүү тайван бай урт насалж эх орондоо ихийг бүтээх
      2018 оны 07 сарын 31
  • Зочин (202.72.245.203)
    Гайхалтай, Танд баяр хүргэе
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • Оогий (139.5.216.179)
    Сайхан ярилцлага болжээ. Уншаад гоё сэтгэгдэл бас өөртөө ямар вм дутагдаж байгаагаа гүймээр байвч ганцаардаад байснаа. Заавал алхнаа өөртөө заавал зав гаргах ёстойгоо ойлгож зорилгоо ухаарлаа. Баярлалаа бывшый президэнтээ
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Үнэхээр мундаг юмаа. Танд сайн сайхныг хүсье
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • би (27.123.212.142)
    Намбарын Энхбаярт амжилт хүсье
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • иргэн (202.179.26.8)
    Мундаг гэхээс өөр юу гэхэв дээ
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • Zochin (66.181.160.43)
    Uneheer nundag hun . Ene huniig guitsej amidrah hun bhgui e. Oorsdiigo mundag gd bodtson bga humvvs odo ichne biz
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.179.186)
    Залуучууд ямар нэгэн бодно байгаа. Настай гэхгүй энэ хүн спортоор хичээллээд мундаг юмаа. Маш их хүндэлж байна. Эрүүл биед саруул ухаан гэж үнэн байх шүү.
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • ОК (65.49.68.205)
    ОК маш мундаг байна
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • sanaa (66.181.182.106)
    Dergedee bgaa zarim neg oodgui hun muutai humuusees salah heregtei dee, nutag ornihon ni huleej abdaggui ue ee ongorooson, neg ih "snudarga uarisan" tsagaan tolgoitoi tiim neg humuus bna snuu, ted cnin humuusiig ooroos cnin holduulj bna
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • ХЭХЭ (59.153.114.83)
    ЭНХБАЯР БУРХАН БОЛООД БУУГААД ИРСЭН Ч ТЭР ХУЛГАЙЧААРАА ҮЛДЭНЭ
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
    • БАТ
      ЧИНИЙ МЭДДЭГ ГЭЖ ЯМАР ЮМ БАЙСАН ЮМ . ЖХОШНОГОНЫ АЦ МИНЬ
      2018 оны 07 сарын 31
    • zochin
      Ene hunii haana ni ch hurehgui baij
      2018 оны 07 сарын 31
    • e
      Zochin
      2018 оны 07 сарын 31
  • Зочин (103.26.194.237)
    Энэ хүнийг муулах хүсэлтэй нь эхлээд нуурын усанд 300 метр сэлээд дугуй жийгээд дараа гүйчихээд муулаарай хахаха. Би лав муулдаг байснаасаа иччихлээ
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
    • ХЭХЭ
      ХЭХЭ ТАМРУУГАА ТОНИЛ ЧИ
      2018 оны 07 сарын 31
  • Зочин (103.26.194.237)
    Амьдралын философийг нь бол биширлээ
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (27.123.214.126)
    Энхбаяр та монгол орноо сүйрлээс аварч хайрла. Бусад нь худлаа гэдэг нь тодорхой боллоо. Өмнөх бага сага алдааг чинь уучилья. Зовлон үзсэн хүн арай өөр байх болов уу. Амжилт хүсье.
    2018 оны 07 сарын 31 | Хариулах
    • Н. Энхбаяр танд амжилт хүсье! Танд ямарч хийсэн хэрэг бхйхгүй байсан учир МАНАН яаж ч чадаагүй. Одоо хийж дуусгаагүй зүйлээ. Зоригтой хий. Эх орноо авраарай. Амжилт хүсье!
      2018 оны 07 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
    19 мин
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
    11 цаг 34 мин
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
    14 цаг 45 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
    14 цаг 48 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ
    14 цаг 59 мин
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
    15 цаг 7 мин
  • А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
    15 цаг 16 мин
  • Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
    15 цаг 35 мин
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
    15 цаг 47 мин
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
    16 цаг 12 мин
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    17 цаг 3 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    17 цаг 10 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    17 цаг 13 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    17 цаг 59 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    18 цаг 34 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    18 цаг 42 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    19 цаг 19 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    19 цаг 32 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    19 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    19 цаг 53 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК