Завхан аймгийн Их Уул сумын уугуул Улсын гарьд Б.Гончигдамба төрөлх сумынхаа 95 жилийн ойд зориулж "Таван толгой транс" ХХК-ны захирал,Тод манлай уяач Д.Дагвадорж тэргүүнтэй "Даян" дэвжээний бөхчүүдийн хамтаар сумандаа 50 сая төгрөгийн сантай "Даян сан"-г байгуулжээ.
Уг сан нь Их-Уул сумын ард иргэд болоод, сумын хөгжил цэцэглэлтийн сайн үүлсийн төлөө байгуулагдаж байгаа юм байна. Сангийн эхний дэмжлэгээр Их-Уул сумаас Санхүү Эдийн засгийн дээд сургуульд элсэж орсон нэг оюутны эхний жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөр болжээ. Мөн "Их-Уулсын хурд" Морин спорт уяачдын холбоонд МУ-ын тод манлай уяач Дагвадорж өөрийн адуун сүргээсээ зургаан гүү, хоёр азарга бэлэглэсэн аж.
Л.Сайнбаяр