Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх бол Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороотой. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бороо орно. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Харин Говийн аймгуудын нутгаар шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад хэсгээр 32-37 градус дулаан байна.
Харин Нийслэл хотод бага зэргийн бороотой. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар энэ сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Б.Лхам