Өнөөдөр шөнө, маргааш өдөртөө Говь болон Зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Төвийн аймгуудын ихэнх нутгаар Нутгийн зарим газраар бороо орно. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Харин Говийн аймгуудын ихэнх нутгаар газраар бороо орно. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Нийслэл хотод бага зэргийн бороотой. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Б.Лхам