Аргын тооллын найм дугаар сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 21, Шийдэм одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бөгөөд бар, туулай жилтнээ сөрөг муу тул элдэв зүйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхотгох, газрийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ус, булгийн их малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хогь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Р.Хишигжаргал