Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар энэ оны эхний долоон сарын байдлаар 1094 өргөдөл, гомдол хүлээн авчээ. Нийт өргөдөл, гомдлын 874 буюу 79.9 хувь нь өргөдөл, 220 буюу 20.1 хувь нь гомдол байна.
Хүлээн авсан 1094 өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 434, Шийдвэр гүйцэтгэх алба 300, Хорих ял эдлүүлэх алба 245, Хяналт шалгалтын хэлтэс 68, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 46, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 1 өргөдөл тус тус ирүүлсэн аж.
Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал, Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 86 буюу 24.9 хувиар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 23 буюу 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Б.Лхам