Барга түмний уламжлалт соёлын санг баяжуулах, Барга зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Баргажин-IV” олон улсын наадам энэ сарын 4-ний өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод эхэллээ.
Уг наадамд ОХУ-ын Буриад улсын Курумкан, Баргужин аймаг, ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Хуучин барга хошууны барга угсаатнууд, зочид төлөөлөгчид урилгаар оролцож байгаа аж.
Зүүн бүсийн Зөвлөлийн дарга бөгөөд Дорнод аймгийн Засаг Дарга М.Бадамсүрэн, "Дорнод Монголын уудам тал нутагт амьдарч ирсэн Халх, Буриад, Барга, Үзнмчин, Хамниган зэрэг угсаатны бүлгүүд өөр өөрийн ахуйн соёл, зан үйлийн өвөрмөц онцлогоо он удаан тээсээр ирсэн.
Наадмын нээлтийн үеэр Зүүн бүсийн Зөвлөлийн дарга бөгөөд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, “Дорнод Монголын уудам тал нутагт амьдарч ирсэн Халх, Барга, Буриад, Үзэмчин, Хамниган зэрэг угсаатны бүлгүүд өөр өөрийн ахуйн соёл, зан үйлийн өвөрмөц онцлогоо он цагийн уртад тээсээр өнөөг хүрлээ. Энэ XXI зуунд үндэсний уламжлалт түүх, соёл урлаг, зан заншлын баялаг өв сангаа сэргээх, хадгалах, хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Тиймээс анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд “Баргажин” наадмыг зохион байгуулсан бөгөөд өдгөө дөрөв дэх удаагаа Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулсандаа талархаж буйгаа илэрхийлж, Барга түмэн бол Монгол Улсынхаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Монгол угсаатан юм” хэмээн онцолжээ.
Р.Хишигжаргал