Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Монгол улсын хошой аварга малчин Гомбожавын Золжаргалын цолны мялаалга баяр наадам Өвөрхангай аймгийн Бүрд сумнаа амжилттай зохиогдлоо. Уг наадамд хурдан морины уралдаан хүчит бөхчүүдийн барилдаан тус тус болсон юм.
Үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат монгол улсын заан Д.Баасандорж, Бүрд сумын харьяат улсын начин С.Мандах, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш, Хужирт сумын харьяат улсын начин Ч.Чимэддорж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Бат-эрдэнэ, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Ө.Сүхбат Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн арслан Ж.Наранбаатар, Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн заан Даваадорж, Төв аймгийн харьяат аймгийн заан Чүлтэмпунцаг, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага И.Мандах, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат аймгийн харцага Энхчулуун Бүрд сумын харьяат аймгийн харцага Г.Цэнддорж, Есөнзүйл сумын харьяат аймгийн нэмэх начин О.Түмэндэмбэрэл, Бүрд сумын харьяат аймгийн нэмэх начин С.Галданцогт, Эрдэнэсант сумын харьяат аймгийн начин Мөнхсайхан, Нарийнтээл сумын харьяат аймгийн начин Даваадагва, Бүрд сумын харьяат аймгийн начин Г.Гомбодорж, Бүрд сумын харьяат аймгийн начин Ц.Сүрэнмандах тэргүүнтэй хүчит 32 бөх барилдсан юм.
Нийт 32 бөхөөс Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат монгол улсын заан Д.Баасандорж түрүүлж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш үзүүрлэж, Хужирт сумын харьяат улсын начин Ч.Чимэддорж,Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Бат-эрдэнэ их шөвгийн дөрөвт шалгарлаа.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (2)