Анх 1990 оноос зохиогдсон “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын эхний 5 байрны шилдэг бүтээл болох нийт 105 өгүүллэгийг багтаасан “Утгын чимэг” өгүүллэгийн түүвэр товхимол хэвлэглэгдэн гарлаа.
МЗЭ-ийн 90 жилийн ойг угтан эрхэм уншигчиддаа Монголын үе үеийн шилдэг зохиолчдын бүтээлийг өргөн барьж байна.
Номын нээлт ирэх есдүгээр сарын 10-нд Үндэсний Төв номын санд болно. Шилдэг өгүүллэгийн түүвэрт орсон зохиолчид номын нээлтэнд урилгаар оролцох юм байна.
Л.Сайнбаяр