16 хүртэлх насныхны "Үндэсний цом" анхдугаар тэмцээний аваргын төлөө Ховд, Дархан-Уул аймгууд тоглохоор боллоо.
Дархан-Уул аймгийн хөвгүүд өнөөдөр Сүхбаатар аймгийн багийг 3:1-ээр хожиж, аваргын төлөө тоглох алтан тасалбарыг авав.
Сүхбаатар аймгийн багаас М.Эрдэнэбат 16 дахь минутад хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн ч С.Жаргалсайхан дасгалжуулагчийн шавь нар гурван гоол оруулж чадлаа.
Тэмцээний мэргэн буучийн төлөө өрсөлдөж буй Дархан-Уул аймгийн довтлогч С.Цэрэндорж 77, 80 дахь минутад гоол оруулсанаас гадна Л.Шинэбаяр 19 дахь минутад багийнхаа эхний гоолыг оруулсан юм.
Тэгвэл өнөөдөр Баян-Өлгий vs Сүхбаатар аймгууд хүрэл медалийн төлөө, 12:00 цагаас Ховд vs Дархан-Уул аймаг аваргын алтан цомын төлөө хүч үзэж байна.
Л.Сайнбаяр