Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон 16 насныхны "Үндэсний цом" анхдугаар тэмцээний медалийн эзэд болон шилдэг тоглогчид өнөөдөр тодорлоо.
Тэмцээний гуравдугаар байрын төлөөх чухал хариуцлагатай тоглолтод Баян-Өлгий аймгийн баг Сүхбаатар аймгийг 4:1-ээр буулган авч хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан билээ.
Аваргын алтан төлөөх тоглолт Дархан-Уул, Ховд аймгийн багуудын хооронд болоход Ховд аймгийн залуу хөлбөмбөгчид хоёр бөмбөгний зөрүүгээр хожигдож яваад эргэн ирэлт хийж, үндсэн цагт 3:2-оор хожлоо. Ингэснээр анхны 16 насны "Үндэсний цом"-ын аваргын цомыг Ховд аймгийн шигшээ багийн хөвгүүд өргөсөн юм.
Баянхонгор аймагт наймдугаар сарын нэгнээс зургааны хооронд болсон 16 насны "Үндэсний цом"-ын шилдгүүдийг тодруулахад шилдэг хаалгачаар Баян-Өлгий аймгийн тамирчин Т.Серлан, шилдэг хамгаалагчаар Ховд аймгийн тамирчин Н.Бямбадорж, шилдэг хагас хамгаалагчаар Дархан-Уул аймгийн тамирчин С.Цэрэндорж, шилдэг довтлогчоор Баян-Өлгий аймгийн тамирчин Е.Ерханат нар тус тус нэрлэгдлээ.
Л.Сайнбаяр