Энэ жил Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Сэврэй, Даланзадгад сумдад олон жилийн дунджаас хоёроос гурав дахин их хур тунадас оржээ. Усархаг бороо, үерийн улмаас Баяндалай Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг нь эвдэрсэн аж.
Түүнчлэн долоон метр өндөр аймгийн үерийн нэмэлт далан сэтэрсэн ба малчид иргэд, зарим айл өрхүүд усанд автсан гарз хохирол үүссэн тухай албаныхан мэдээлж байна. Мөн аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авсан байна.
Өнөөдөр тус аймгийн Онцгой комиссын хуралдан үер усны аюулаас үүдсэн хохирлын хэмжээг тодорхойлж, хор уршгийг арилгах арга хэмжээг эрчимжүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцжээ. Эхний ээлжинд үерийн даланг нэмж байгуулах, үер усны аюулаас үүдсэн хохиролын үнэлгээг яаралтай гаргах, баруун сумд руу чиглэсэн авто зам, аймгийн төв доторх замыг цэвэрлэхээр холбогдох байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгчээ.
Б.Лхам