Хэнтий аймгийн Мөрөн сум Чандгана багийн "Гичэгний гол" гэдэг газар өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин, иргэн Ц-ийн эзэмшлийн ачааны автомашинтай мөргөлджээ.
Ослын улмаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн 64 настай эмэгтэй И, 42 настай эмэгтэй Т, 13 настай эмэгтэй Х нар нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэдний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)