Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Мөн Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Нийслэл хотод бороо орохгүй. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 8-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10,11-нд зарим газраар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Б.Лхам