Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд , Баянзүрх дүүргийн Засаг Дарга Т.Баясах нар тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засварын ажилтай танилцлаа.
Тодруулбал, Баянзүрх цогцолбор сургуулийн төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудал болон 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай танилцсан байна. Тус цэцэрлэг нь энэ онд ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээж авна.
Р.Хишигжаргал