Эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх 35 сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоо, тэдгээрийн оноогоор дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг Тилбургийн шинэчилсэн жагсаалтад МУИС дээгүүрт бичигжээ.
Тодруулбал, сүүлийн таван жилийн нийлбэр үнэлгээгээр тус сургууль дэлхийд 560, Азид 63 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Дэлхийн 26, Азийн 12 мянга гаруй сургуультай өрсөлдөж, ийм хэмжээнд үнэлэгдэнэ гэдэг чамлахааргүй амжилт. Өнгөрсөн онд МУИС Дэлхийд 675, Азид 94-т жагсаж байсан юм.
Р.Хишигжаргал