Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 60 дугаар сургуулийн бүтээн байгуулалт засварын явцтай танилцлаа.
60 дугаар сургуулийн нэгдүгээр давхарт дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв” байрладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тус төвөөр үйлчилүүлэхэд хүндрэлтэй байжээ.
Тус сургуулийн гадна, дотно талын хаалга шат, 00-ын өрөөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан шинэчлэн засварлах ажил явагдаж байна.
Зориулалтын налуу орц, гарцтай болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэн нэгний туслалцаагүйгээр сургуульд байрладаг төвөөрөө чөлөөтэй явах боломжтой гэж гэж албаныхан үзэж байгаа аж.
Мөн сургуулийн нэгдүгээр давхрын 00-ыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тусгайлан тохижуулжээ.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөл нь бүрдэж байгаа юм. Засвар шинэчлэлийн ажил 90 хувьтай байгааг гүйцэтгэгч талын зүгээс албаныханд уламжиллаа.
Б.Лхам