Япон улсын Шизуока мужийн Яйзү хотын өсвөрийн сагсан бөмбөгийн баг тамирчид Чингэлтэй дүүргийн өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчидтай хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт хийхээр болжээ.
Баг тамирчин, багш, дасгалжуулагч нарыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүлээн авч уулзсан байна.
Тэрбээр Чингэлтэй дүүрэгт тавтай морилохыг урин дүүргийн талаар болон биеийн тамир, спортын салбар, өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчдын амжилтуудаас танилцуулжээ.
Б.Лхам