Манай улс 2005 оноос эхлэн жил бүрийн найм дугаар сарын наймны өдөр "Аавуудын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Уг өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран дүүргийн 28дугаар хорооны төлөөлөл болсон аавуудын дунд "Аавуудын-караоке" тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тус тэмцээнд оролцогчдыг дөрвөн багт хуваан үндсэн таван шалгуураар шилдгийг тодруулсан байна. Тэмцээнд ‘’Эх орны эрэлхэг аавууд’’ баг түрүүлсэн бол ‘’Гарын таван хуруу’’ баг удаалжээ. Харин гутгаар байранд "Мундаг аавууд" баг орсон байна.