Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд иргэдээс ирүүлсэн “Нүүрсний утаанд амьдрах нөхцөлгүй байна”, "Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд хүнсний үйлдвэртэй залгаа байдаг хөөсөнцрийн үйлдвэр их хэмжээгээр нүүрс түлж, тортог их гарч байна шалгаж өгнө үү" гэсэн гомдлуудын дагуу хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар байгаль орчны үнэлгээ, дулаан боловсруулах, түгээх зөвшөөрөлгүйгээр зуух ажиллуулсан мөн үйлдвэрийн орчим үнс, хог хаягдал хуримтлагдсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Үүнд холбогдох байгууллага, аж ахуйд зөрчлийн тухай хуулийн 7.1 дэх заалтын дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг түр зогсоон, гурван мянган нэгжийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Р.Хишигжаргал