Өнөө жил Улсын баяр наадамд амжилттай барилдаж харцага цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон Сумын харьяат Ш.Мөнгөнбаатарын цолны мялаалга наадам наймдугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд болох гэж байна.
Тус наадамд их насны морьдын уралдаан, бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн тус тус болно. Наадмын ерөнхий зохион байгуулагч Онгон сумын Засаг даргын тамгын газар, Улсын харцага Ш.Мөнгөнбаатарын төрөл төрөгсөд.
Л.Сайнбаяр