зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наяад оныхноор ковер хийсэн шинэ намын сураг

2018-8-13
0
ЖИРГЭХ

 

Өнөөдөр манай улсад Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 28 нам үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгвэл тун удахгүй бас нэгэн нам мэндлэхээр дуншиж буй ажээ. “Голомт” банкны гүйцэтгэх захирал, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг улс төрийн нам байгуулахаар баг байна бүрдүүлэх, гишүүн элсүүлэх ажилд шамдан орсон тухай мэдээлэл мэр сэрхэн нисч. Нийгмийн сүлжээгээр “хамгийн олон дагагчтай эдийн засагчдын нэг” хэмээн бяцхан пиар хийгээд авсан түүний бүрдүүлэх намын тулах цэг нь 1980-аад оны залуус байх бололтой. Нийтлэлч Бабарын хэлсэнчлэн түүний үеийнхэн улс төрөөс явсны дараа л улс төрийн цэвэр орчин бүрдүүлнэ гэдэгт итгэдэг 80-аад оныхны нэгдэл нь гэхдээ эхнээсээ л бусдаас хараат бус, бохир явуулгагүй гэхэд эргэлзээ төрүүлэм байна. Учир нь, банкуудын холбооны ерөнхийлөгч, арилжааны банкны СЕО нам байгуулна гэдгээ нээлттэй илэрхийлж байгаа нь хувь хүний хүсэл зориг биш бололтой. Түүний цаана “Голомт” банк, “Голомт”-ын эзэн Г.Баясгалан буй нь бараг тодорхой зүйл биз. Учир нь, Банкуудын холбоо Төрийн бус байгууллага тул ерөнхийлөгчийнхөө улс төрийн үйл ажиллагааг зөвшөөрдөг байлаа гэхэд арилжааны банкны захирал нь хувь нийлүүлэгчдэдээ мэдэгдэхгүйгээр ажлынхаа хажуугаар нам байгуулаад явж байна гэвэл дэндүү гэнэн төсөөлөл болно.

 

 “Голомт”-ын Г.Баясгалан бол ямар ч сонгуулиар хос морьтой ордог гүйлгээ ухаантай нэгэн. Тодруулбал, өрсөлдөгчдөд тал алдахгүй хандив өргөж тал засдгаараа алдартай нэгэн. УИХ-ын сонгуулиар түүний багийнхан Улаанбаатар хотод Э.Бат-Үүлийн талд бооцоо тавьж байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдыг дэмжсэн тэрбээр өдгөө нөхцөл байдал өөрчлөгдсөн хэмээгээд хөтөлгөө мориндоо мордож буй бололтой. Тэр нь Ө.Ганзоригоор халхавчилсан “Залуус”-ын нам ажээ. Учир нь, найдаж байсан Ардын нам нь хоёр хуваагдаад талцчихсан, Ардчилсан нам нь сонгуульд ялагдчихсан учир “нэр цэвэр” шинэ нам байгуулж ирэх сонгуулийн дараах “бизнесийн таатай орчин”-оо бүрдүүлэхээр болж байгаа нь энэ.

 

Гэтэл үүнтэй зэрэгцээд МАН-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнийг залуусын шинэ нам байгуулах гэж байгаа, Ерөнхийлөгч дэмжиж байгаа гэх бор шувуу нисч эхлэв. Өрнөж буй үйл явдлуудын дарааллаас харахад энэ бор шувуу үнэний ортой байж мэдэхээр байгаа. Гэхдээ зориуд тодотгоход шинэ намын сураг Ө.Ганзориг дээр ил өрнөж байгаа бол, Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд бор шувуу төдий байгаа. Харин энэ хоёр эрхмийн шинэ намын аль аль нь 1980-аад оны залуус дээр түшиглэж байгуулагдана гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр нам нэг цэг дээр огтлолцох уу, эс бөгөөс залуусаар имижээ хийсээр хоёр салаа замаар урагшлах уу гэдэг цаг хугацааны л асуудал болох нь байна.

 

Шинэ содон нам байгуулах энэ мэдээлэлтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд өрнөсөн бас нэгэн сонирхолтой мэдээлэл нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг элсүүлэх АН-ын үүр олдохгүй байгаа гэх. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард АН-ын гишүүнчлэлээ сэргээх өргөдлөө өгсөн боловч намын дарга нараасаа үүрэг авсан үүрийн дарга нь түүний гишүүнчлэлийг сэргээхгүй байгаа юм байна. Энэ нь ч учиртай. АН-ын дотоод зөрчил МАН-аас илүү гарна уу гэхээс дутахгүй. Элбэгдоржийг дахин АН-д орж ирээд сэлэм эргүүлэхийг АН-ын олон ханлигууд зүгээр хараад суухгүй гэдэг нь ойлгомжтой. Товчхондоо түүнийг алгаа дэлгэн угтах бодол АН-ын ханлигуудын хэнд ч байхгүй. Харин нөгөө талд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бол улс төрийн уран нүүдэл, заль ухаанаараа хэнийг ч дагуулахгүй. АН алгаа дэлгэн угтсангүй гээд улс төрөөс зүгээр л яваад өгөх тийм төрлийн улстөрч биш. Харин ч  МАНАН угшилтай “Голомт”-ын Г.Баясгалангийн нууц эзнээр тодроод гараад ирэхэд үгүйсгэхгүй. Харин олон нийтэд 80-аад оны залуучуудын нам гэсэн ойлголт төрүүлэх тактиктай, үүнийгээ “Голомт”-ын гүйцэтгэх захирал, Монголын Банкуудын холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригоор нүүр хийж гаргахаар төлөвлөсөн бололтой. Ямартай ч удахгүй МАНАН-гийн шинэ нам мэндлэх нь ээ. Иргэд олон нийт намаас залхаж байгаа энэ цаг үед санхүүжилтийн асуудалгүй, 1980-аад оны залуусаар ковер хийсэн нам тавилтаа хэрхэн хийж гарч ирэх нь тун сонирхолтой. 

 

Дашрамд сонирхуулахад Ө.Ганзориг нь Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, санхүүгийн чадварлаг мэргэжилтэнд тооцогддог бөгөөд нийгмийн сүлжээнд идэвхтэй нэгэн. Тэрбээр 2016 онд Эдийн засгийн реформ илтгэлдээ “Монголбанк, Сангийн яам бол барууны хуулбар, яаралтай салах хэрэгтэй” гэж үздэгээ илэрхийлж байсан бол өнгөрсөн онд Зээлийн хүү бууруулах стратегийг “боловсрууллаа” гэж олон нийтэд мэдээлж байв. Эдийн засгийн мэргэжилтнүүд үүнийг мэргэжлийн судалгаа гэж үзэхээс илүү харин мань хүнийг улс төрийн амбийцаа илэрхийлж, нийтэд таалагдахаар попорч эхэллээ гэж үзсэн. Ер нь попрогчдоос барууны тогтолцоог үзэн яддаг, үндэстэн дамнасан корпорацуудын дарлалыг ярьж эсэргүүцдэг нийтлэг шинж ажиглагддаг. Энгийнээр бодоход барууныг дагахаа болилоо гээд Төв банк, Сангийн яамаа татан буулгачихвал ёстой дэлхийн доог болох биз ээ.

 

С.Нацагтовуу

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Улс төр судлаач (202.179.24.39)
    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг элсүүлэх АН-ын үүр олдохгүй байгаа нь үнэн
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.36.107)
    Ene nuhur daatgaliin salbart ajilladag olon saihan zaluuchuudiin zutgeliig munguur hudaldaad bugdiig ni murisan. Tiimdee ch Golomtiin Bayasa uuriinh ni zaluu nasiig sanagduuldag geed bankniihaa CEO r tavisan gej bgaa. Luivarchid shudarga, zuv huniig taalahgui l dee
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
    • Баясаа бол юун сахал Эрдэнэбилэг, жинхэнэ хорчин, дээрэмчин гар. Эбэ гийн савыг бэлдэж байгаа бол Эрдэнэтээр зогсохгүй хулгай эхлэхнээ
      2018 оны 08 сарын 13
  • Зочин (66.181.160.55)
    Ломброзо-ийн онолоор бол энэ залуу яавч ухаантай хүн биш байна! Харин юу ч хийхээс буцахгүй байж магадгүй! Баясгалан бол яаж ч мэдэх хүн шүү дээ!!!
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.180.246)
    одоо намаар яахав дээ гуравхан сая хүнд олон нам инээдтэй биш үү гадаадынхан инээд нь хүрэдэг байх даа
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Новш гэж (23.92.16.67)
    Эбэ, Баясгалан, банк нийлж нам байгуулаад, Цагаандаа гарчээ, энэ улсад ирээдүй алгаа, арай гайгүй мэргэжлийн юм ярихнуу гэтэл дандаа цаанаа өөр зорилготой
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (45.56.83.180)
    Голомт намтай болж бгаам бна, энэ нөхрийн гуншин Намын дарга, Банкируудын холбооны ерөнхийлөгч, Голомтын захирал, жинхэнэ бизнес, улс төр, олон нийтийн байгууллагыг базсан гар гарч ирэх нээ
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.236)
    МАНАНг зайлуулаад гарч ирвэл болж л байна. Ө.Ганзориг, М.Халиунбат, Жаргалсайхан гээд мундаг эдийн засагчид улс орноо аваад явах чадалтай, дэмжиж байна.
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • АН-н залуу гишүүн (66.181.189.33)
    С.Эрдэнэ 2009 оны 6 жил 9сарын ялаа эдлээгүй,бэлэн зууш болно. Элбэгээ АН-н даргыг авна. 2020 оны сонгуульд хар машинаараа ганц казлаад олонхийг аваад ерөнхий сайд болно.21 оны сонгуульд мөн хар машинаараа давхиад ерөнхийлөгч болно.За тэгээд асуудлууд ар араасаа шийдэгдэж одоо сагсалзаад байгаа нөхдүүд бүгд 461-ийн зочид буудалд морилцгоох болно.МАНАН-гийн засаглал хүчээ авч улам харанхуй болно.Хөгшин залуу хүүхэд бүгд мананд төөрнө.Энэ бол бодит БОЛОМЖ,таамаг биш.Одооноос сайн бодож алхаа гишгээгээ тааруул.
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • АН-н залуу гишүүн (66.181.189.33)
    С.Эрдэнэ 2009 оны 6 жил 9сарын ялаа эдлээгүй,бэлэн зууш болно. Элбэгээ АН-н даргыг авна. 2020 оны сонгуульд хар машинаараа ганц казлаад олонхийг аваад ерөнхий сайд болно.21 оны сонгуульд мөн хар машинаараа давхиад ерөнхийлөгч болно.За тэгээд асуудлууд ар араасаа шийдэгдэж одоо сагсалзаад байгаа нөхдүүд бүгд 461-ийн зочид буудалд морилцгоох болно.МАНАН-гийн засаглал хүчээ авч улам харанхуй болно.Хөгшин залуу хүүхэд бүгд мананд төөрнө.Энэ бол бодит БОЛОМЖ,таамаг биш.Одооноос сайн бодож алхаа гишгээгээ тааруул.
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • АН-н залуу гишүүн (66.181.189.33)
    АН-ын ханлигуудыг Элбэгдорж элбэгхэн дөнгөнө Одоо уулын цаанаас эцэгдэнэ гэж томорч л байцгаана.Эбээ өөрөө хүрч ирээд дуудахад нь очихгүй байж чадаач. Бүгд нусаа татаад босгонд нь таварцаглаад зогсож байх вий.Элбэгдорж орж ирээд С.Эрдэнээг 461 рүү явуулна.Эрдэнэ 2009 оны 6 жи ялаа
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.177.177)
    Bolovsroltoi nuhduudiig tsugluulj chadahgui yumbndaa. Doliriin munguur l darahgui bol. Tsuvuun tsagt iimerhuu popuud olshroh yumdaa
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
    • dolir gej bayasgalan uu? neeree muuhai dolir hog baina leeshd. yag urdah yumaa olj hardiin bol
      2018 оны 08 сарын 13
  • Irgen (202.9.42.10)
    Ene nuhriig dagaj daldaih hun oldoh uu, banknii zahiral hiigeed baigaad ni gaihaad baihad
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    1 цаг 47 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    2 цаг 2 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    2 цаг 14 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    2 цаг 17 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    2 цаг 33 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    18 цаг 34 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    18 цаг 46 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    19 цаг 33 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    19 цаг 46 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    19 цаг 54 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 2 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    20 цаг 6 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    20 цаг 7 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    20 цаг 8 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    21 цаг 30 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    22 цаг 52 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    22 цаг 56 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    23 цаг 40 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК