Индонез улсын Жакарта – Палембан хотноо наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын хоёрны өдрүүдэд Азийн 17 дугаар наадам зохиогдох юм.
Тус наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Спортын төв ордны А зааланд өнөөдөр 13 цагт болно.
Ази тивийн 45 орон оролцох тус наадамд Монгол улсын баг нь спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүн, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Л.Сайнбаяр