Ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зургадугаар сарын 29-ний өдрөөс энэ сарын 17-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус аяны хүрээнд хоёр дахь удаагийн нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн бямба гаригийн 11:00-12:30 цагийн хооронд орчны 50 метр газрын болон нийтийн эзэмшлийн зам талбайн хөл газрын ургамал, шарилжийг тайрах, хадах ажил зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийт 371 байгууллага, 4818 хүн хамрагдаж, 253696 м2 талбайн хөл газрын ургамал, шарилжийг тайрах, хадах ажлыг гүйцэтгэж ажилласан байна.
Б.Лхам