Өнгөрсөн баасан гарагт улс даяар явагдсан сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалт болжээ.
Багшлах эрхийн шалгалт Говь-Алтай аймагт болсон бөгөөд Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газар нар хамтран зохион байгуулжээ. Шалгалтад нийт 102 шалгуулагч бүртгүүлсэнээс 88 нь онлайн тестийн шалгалтдаа орж, үүнээс 52 нь тэнцэн дараагийн шат буюу эсээ бичих шалгалтад хамрагдсан байна.
Б.Лхам