“Нүүдэлчин Монгол-2018” наадам энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т боллоо.
Наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас удирдлага зохион байгуулалтаар хангаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний найман байгууллагын 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Нүүдэлчин Монгол-2018” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шилдгээр шалгарсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2500 орчим үндэсний спортын тамирчид хурд, хүч, цэц мэргэнээ сорьж, үндэсний урлагийн төрлүүдээр өрсөлдсөн юм.
Р.Хишигжаргал